Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/22

Бүжгийн домог- Fred Astaire

Өнөөгийн алдарт бүжигчдийн "багш", бүжигт дуртай хэн бүхний шүтээн агуу Fred Astaire. Бүрх малгай, богино таяг- Энэ бол Fred.

Түүний бүжгийн ертөнц дэх агуу алдар суу өнөө ч гэсэн цуурайтсаар байна. Энэ нь маш олон шалтгаантай. Дуучин, бүжигчин тэрээр 30 гаруй кинонд тоглож мюзикл киноны стандартыг тогтоосон гэж болно.
Товшоо, свэй, стандарт, баллет гээд маш олон төрлөөр бүжиглэдэг ч ганцаарчилсан товшоо бүжиг, дуугаараа илүү алдартай. Мөн бүжгийн спорт, ялангуяа стандарт бүжигт түүний өвөрмөц техник, давтагдашгүй онцлог ихээр нөлөөлсөн гэж үздэг.
Эдүгээ түүний нэртэй, дэлхийн маш олон оронд салбартай бүжгийн асар том студи ажилладаг. Түүний өөрийн нь хэлсэн үгс, Fred -ийн талаар хэлсэн үгс бараг хэлц үг болж түгэн алдаршжээ.
Бид та бүхэндээ "Бүжгийн тухай алдартай үгс-Түүвэр"-ээрээ түүний хэлсэн зарим үгийг орчуулан хүргэж байсан билээ.
Fred Astaire -ийн тухай бичнэ гэдэг надад үнэхээр бахархалтай санагдаж байна. Ингээд та бүхэндээ түүний намтраас эхлэн чадан ядан танилцуулъя.

/Энэ удаагийн бичлэгээ манай блогийн байнгын зочин, Jonydance-ийн "дэлхийн алдарт бүжигчдийн талаар бичээрэй" гэсэн хүсэлтийн дагуу нийтэлж байна./

Бага нас: /1899-1917/
Түүний намтар үнэхээр сонирхолтой. Гэр бүл нь ядуурч, эцэг эх нь хүүхдүүдийнхээ авьяас билгээр амьдрахаас өөр сонголтгүй болжээ. Тэдний гэр бүлийн "алтан тасалбар" нь гайхалтай бүжгийн авьяастай охин Adele Marie байлаа. Багшийнх нь зөвлөсний дагуу охиныхоо хос болгон бяцхан дүү Fred -ийг нь бүжиглүүлэхээр шийдсэн тэр өдөр дэлхийн домогт бүжигчний энэ салбарт "мэндэлсэн өдөр" болсон байдаг.
Хүүгийн авьяас энэ цагаас эхлэн тодорч, эгчтэйгээ хамт жүжигт тоглож эхэлжээ.


Броадвэй-д алдаршсан 1917-1933 он:
Энэ үеэс эхлэн Fred-ийн авьяас билиг эгчийнхээсээ тодрон гялалзаж байлаа. Тэд хамтдаа Бройдвэйн жүжигт тоглож алдар хүндийг хүртлээ. Эгч Adele нь гэрлэж, карьераа орхисноор Fred ганцаараа бүжиглэх болж, Холливудын ертөнцөд хөл тавьжээ. Эхэн үедээ романтик, хайрын кинонд тоглоход түүнд хүнд байлаа. Учир нь тэр эгчтэйгээ бүжиглэдэг, хайрын мэдрэмжийг тэр бүр анхаардаггүй байсан биз ээ.
Анхны нь кинонд хамтран бүжиглэгч нь түүнд "Fred, би эгч чинь биш. Над руу хар л даа" гэдэг байснаа хожим дурсан бичсэн байдаг.


1933- 1987: Амжилтын жилүүд: Харуусал: Аз жаргал: Хайр дурлал: Алдар суу
Fred Astaire гэдэг нэрийг сонсоход түүний хослон бүжиглэгч Ginger Rogers гэдэг нэр санагдана. Fred бүжиглэх хугацаандаа маш олон хостой байсан хэдий ч Ginger Rogers-той хамгийн удаан, хамгийн алдартай, хамгийн их шуугиантай хосууд байсан гэдэг. Ginger Rogers-ийн талаар "Түүний олон хамтрагчийн дундаас Ginger Rogers илүү алдартай байдгийн учир нь түүний бүжгийн чадварт биш түүний бүжиглэж байхдаа жүжиглэхээ мартдаггүй чадварт оршдог " гэсэн байдаг. Тэд хамтдаа 10 гаран кинонд тогложээ.

Энэ удаадаа зөвхөн товч танилцуулаад орхилоо. Дараа цувралаар та бүхэндээ түүний хувийн амьдрал, хайр дурлал, зан чанарынх нь талаар дэлгэрэнгүй хүргэх болно.

Шагнал урамшил: Энд дарна уу.
Тоглосон кинонууд: Энд дарна уу.
Бүжгийн бичлэг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Гайхалтай дуу, бүжиг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Fred Astaire бүжгийн клубын сайт руу энд дарж орно уу.
Ginger Rogers-ийн намтар, бүжгийн амьдралын түүхийг сонирхвол энд дарна уу.

No comments:

Post a Comment