Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

Бидний тухай


Бүжгийн багш Ганзориг.
Бүжгийн спортын “Виктори” клуб одоогоос 5 жилийн өмнө байгуулагдаж, энэ хугацаанд монголд бүжгийн спортыг хөгжүүлэхээр сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж байгаа цөөхөн хэдэн клубын нэг болж чадлаа. Аливаа хүн бүжгийн спортоор хичээллэснээр эрүүл гоолиг, уян налархай биетэй болоод зогсохгүй зан төлвийн хувьд ч ихээхэн өөрчлөлт гарч өөртөө итгэлтэй, эрч хүчтэй болж, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадвар нь дээшилдэг. 

Хүн эрүүл биетэй, өөртөө итгэлтэй байж, нийгмийн харилцаанд эзлэх байр суурь нь бэхэжсэнээр ирээдүйд амжилт гаргах, хүсэл мөрөөдлөө биелүүлэх зам нь дардан болно.  Эцсийн үр дүнд өөрийгөө ялж, өмнөх саад бэрхшээлээ даван туулсаар амжилтын өндөрлөгт хүрч, тэндээсээ алс холын, бүр өндөр оргил руу тэмүүлэх биз ээ.  Тиймээс  бид үргэлжид  ялан дийлэгч байхыг бэлгэдэн  клубээ “Виктори “ гэж нэрлэсэн. 

Та бүхэнд амьдралын хором бүрд, алхам бүртээ ялагч байхыг хүсэн ерөөе. 
  цааш нь...