Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/17

Бүжиг- Эрүүл мэндэд үзүүлэх 4 сайн нөлөө

Бүжгээр хичээллэснээр хүний эрүүл мэндэд олон талын өөрчлөлт гарч, эрүүлжих төдийгүй нийгэмшихүйн хувьд ч асар олон давуу чанарыг мэдрэх болно.

Та бүхэндээ бүжигчний сэтгэл зүй, бүжгийн зөвлөгөөгөөр мэргэшсэн about.com сайтын зөвлөгч, доктор Трева Бедингхаусын нийтлэлийг орчуулан хүргэж байна.

  • Уян хатан байдал

Уян хатан чанар бол эрүүл биеийн хамгийн чухал шинж. Бүжигт маш их уян хатан байдлыг шаарддаг. Бүжгийн хичээл дандаа бие халаах буюу сунгалтын дасгалаар эхэлдэг. Бүжгээр хичээллэж байгаа хүн бүх л булчингаа ажиллуулж, хөдөлгөөн бүрийг далайцтай, төгс гүйцэтгэхийг хичээх хэрэгтэй. Үүний үр дүнд булчингууд уян хатан болдог. Бүжигт гэдийх, бөхийх, цээжний суналт зэрэг хөдөлгөөн их байдаг тул бүжгээр хичээллэж буй хүн яваандаа маш уян хатан болдог билээ.

  • Хүч тамир

Хүч тамир гэдгийг булчингийн хүч гаргах чадвар гэж болно. Бүжиглэх үед тухайн хүний биеийн жингийн эсрэг булчин хүчтэй ажилласнаар булчин аяндаа хүч тамиртай болдог. Жаз болон баллет бүжиглэхэд дээш үсрэх болон харайх хөдөлгөөн их байдаг. Энэ нь хөлийн булчинг маш хүчирхэг болгоно. Латин болон стандарт бүжигт бүх булчин жигд, маш сайн хөгждөгөөрөө гайхалтай. Хослон бүжиглэгч эмэгтэйгээ толгой дээрээ өргөж байгаа эрэгтэй бүжигчний булчинг та сайн анзаараарай.

  • Тэсвэр тэвчээр

Бүжиг бол дасгал хөдөлгөөний нэг төрөл. Бүхий л дасгал хөдөлгөөн хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг сайжруулдаг. Тэсвэр тэвчээр гэдгийг хүний булчин олон цагийн турш огт ядралгүйгээр эрчимтэй ажиллах чадвар гэж ойлгож болно. Бүх төрлийн бүжиг, ялангуяа маш их эрч хүч шаарддаг латин бүжгээр хичээллэдэг хүний тэсвээр тэвчээр гайхалтай байдаг.

  • Эрүүл байх мэдрэмж

Бүжиг бол идэвхитэй амьдралын нэг хэлбэр. Олны дунд орж, бүжгийн анд нөхөдтэй болох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, аливааг эерэгээр харахад тусалдаг болохыг судлаачид тогтоожээ. Бүжиглэх нь бусадтай танилцах олон боломжийг нээж өгдөг. Бүжгийн клубт хичээллэснээр өөртөө итгэлтэй болж, хүмүүстэй харилцах чадвар дээшилнэ. Учир нь биеийн дасгал хөдөлгөөн хийснээр стресс тайлагдаж, халуун дулаан орчин бий болох агаад тогтмол бүжиглэснээр эрүүл биетэйгээ мэдрэх гайхалтай мэдрэмжийг авах болно.

4 comments:

  1. uneheer sonirholtoi yumaaa>nadad mash ih talagdlaa mongold iim sonirholtoi medeelel tabidag bujigiin blog baigaa bi uneheer bayrtai baina.Ta buhend bayrlalaaa

    ReplyDelete
  2. Replies
    1. ta buhend amjilt husey Niitiin bujgiin talaar medeelel oruulj uguuch bujig surahiig husch bna

      Delete
    2. zadgai tsagaan, humuun turlugtun geed niitiin 18 bujigii bichleg vidio hicheel oruulj uguuch.

      Delete