Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/22

Dance gift ideas - Бүжиг-Бэлэг-Зөвлөгөө


Та бүжигт дуртай хэн нэгэнд бэлэг сонгох гэж байна уу. Тэгвэл таны бэлэг өгөх гэж байгаа хүн мэргэжлийн бүжигчин ч бай, сонирхогч ч байсан ялгаагүй бүжигтэй холбоотой бэлэг өгвөл тэр хамгийн шилдэг бэлэг болно.

За ингээд хэд хэдэн сонирхолтой санааг толилуулъя. Танд хэрэг болно гэж найдаж байна.




1. Цаг агаар хүйтэн үед нимгэн иртүүз, трико өмсдөг бүжигчдийн хувьд зарим бэрхшээл тулгардаг. Биеийг халуун байлгах физиологийн зохицолдлогоор даарсан үед булчин агшдаг. Тиймээс бүжгээр хичээллэж байгаа үедээ бэртэх гэмтэхээс сэргийлж биеэ халуун байлгах хэрэгтэй болно. Энэ нөхцөлд дараах бэлэгнүүд "үнэ цэнэтэй".
Үүнд:

  • Гидр- Хөл болон гарт өмсөх зориулалттай төрөл бүрийн өнгө, загварын гидр бэлэглэж болно. Өөрийг нь "дулаацуулсанд" бүжигчин хүн баярлах нь гарцаагүй.
  • Цээживч- Ханцуйтай, ханцуйгүй янз бүрийн богино цээживч
  • Бэлтгэлийн хувцас- Хагас ноосон материалтай, элдэв чимэг хачиргүй цулгуй, нэг өнгийн цэвэрхэн хийцтэй ийм хувцсыг хүйтэн үед өмсөхөд илүүдэхгүй. Цамцыг нь иртүүзтэй хослуулан өмссөн л болох л юм.
2. Ихэнх бүжигчид хөл нь ядарч цуцсан байдаг тул дараах зүйлсийг нэг хайрцганд боогоод өгвөл үнэлж баршгүй бэлэг болно.
  • хөлийн банн буюу спа- Энэ нь өвдөлт ядаргааг арилгах тустай. Массажтай болон халаагууртай бол бүр ч илүү.
  • Хөлийн зөөлөн алчуур
  • Хөл арчилгааны бүтээгдэхүүн- тос, давс гэх мэт
  • Хөл арчилгааны багаж хэрэгсэл - хуурай, тос түрхэсний дараа өмсөх оймс гэх мэт

3. Бүжгээр хичээллэж буй эмэгтэйд гоёл чимгийн зүйл бэлэглэвэл бас нэгэн өнгө нэмнэ.
  • Үсний даруулга
  • гар, хүзүүний зүүлт гэх мэт
4. Бүжгийн сэдэвтэй кино бүжигчин хүнд урам зориг өгч, цуглуулгыг нь арвижуулах биз ээ.
5. Таны бэлэг өгөх гэж буй хүн байнга ном уншдаггүй байсан ч Бүжгийн тухай ном өгөхөд баярлах нь гарцаагүй. Завсарт нь бүжгийн ил захидал дээр хөгжилтэй дурсгалын үг бичиж хавчуулахаа мартав аа.

No comments:

Post a Comment