Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/13

СЭЗДС-ийн "Улаан сарнай" хамтлаг

Улаан Сарнай хамтлаг нь Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн дэргэдэх цэнгээнт бүжгийн хамтлаг юм. Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу" алтан медальтай.

"Хаврын баяр" цэнгээнт бүжгийн улсын уралдаанд
  • 1992, 1995, 1996, 1997, 1998, 2000, 2002, 2003, 2005, 2006, 2008, 2009 онд түрүүлсэн (11 удаа)
  • 1993, 1999, 2004, 2007 оны мөнгөн медальт.
  • 1994, 2001 оны хүрэл медальт
  • Хаврын баяр цэнгээнт бүжгийн улсын уралдаанд гурван жил дараалан түрүүлсэн хамтлагт Гранпри шилжин явах цомыг үүрд хадгалуулан үлдээдэг бөгөөд тус цомыг 1998 онд хамтлагтаа үүрд хадгалан авч чадсан, Хаврын баяр улсын уралдаанд 25 жил тасралтгүй оролцож байгаа Монголын цэнгээнт бүжгийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болсон хамтлаг билээ.

Бусад улсын чанартай тэмцээн уралдаанд
  • 2005 оны Оюутны анхдугаар наадмын аварга
Олон улсын чанартай арга хэмжээнд
  • 2005, 2006 оны C.I.F.E олон улсын үндэсний урлагийг сурталчлах наадамд амжилттай оролцсон
  • 2002 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Олон Улсын Фестиваль, 2005, 2006 онуудад Хөх Хотноо болсон фестивальд, 2010 онд ӨМӨЗО-ны Манжуур хотод болсон олон улсын фестивалиудад Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан.

1 comment:

  1. амжилт. та нар одоогоос ч илүү ихийг хийж чадна !

    ReplyDelete