Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/20

Бүжгийн хувцсаа хэрхэн сонгох вэ? - Зөвлөгөө, Бүжиг

Та бүжгийн хувцас худалдан авах гэж байгаа бол эхлээд энэхүү зөвлөгөөг уншаарай. Дэлгүүр, худалдааны төвүүдээр маш олон төрлийн, чанарын хувьд ч харьцангүй өөр өөр бүжгийн хувцас худалдаалагдаж байна. Миний хувьд бүжгийн хувцас сонгоно гэдэг амаргүй ажил байсан. Тэгээд хайсаар энэ зөвлөгөөг олж, орчуулан та бүхэнтэй хуваалцаж байна.
  • Бүжгийн гутал

Гутал бол хамгийн чухал зүйл тул маш зөв сонголт хийх хэрэгтэй. Үүний тулд та хөлдөө яг таарсан размерийг сонгоорой. Таарахгүй гутал таны өвдөг, шагайг ч гэмтээх аюултай гэнэ. Мөн дэлгүүр дотор өмсөөд үзвэл бүр сайн. Гэхдээ барааг буцааж болдог эсэхийг асуухад илүүдэхгүй шүү. Учир нь өмсөж үзэх, өмсөөд бүжиглэх хоёр өөр учраас яг бүжиглэх үед хөлд эвгүй бол буцааж солих "араа" бодох хэрэгтэй.

  • Хувцасны цүнх
Бүжгийн гутал, хувцсаа хэвийг нь алдуулахгүй, цэвэрхэн байлгах зэрэг олон шалтгааны улмаас бүжгийн танхимаас гадуур өмсөхгүй байх хэрэг гарна. Бүжгийн хувцсаа хийж явах цүнхийг сонгохдоо дараах хэдхэн зүйлсийг анхаарахад илүүдэхгүй шүү. Үүнд: хэт жижиг бол гутлын хэв алдагдах магадлалтай. Хэт том бол бас л тохиромжгүй. Мөн даавуун материалаар хийгдсэн бол агаар чөлөөтэй нэвтэрч, хөлс чийг нэгшрэхгүй сайн талтай гэнэ.

  • Бусад
Бусад хувцасны хувьд биедээ аль болох эвтэйхэн, хөлс шингээдэг, материал сайтай, хөдөлгөөн хязгаарлахгүй байх хэрэгтэй. Мөн таны стилл имиджийг илэрхийлсэн өнгө төрх бүхий, тухайн бүжгийн стандарт хувцас байх нь гарцаагүй.

1 comment: