Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/21

ТОП 8 зөвлөгөө - бүжгээр хичээллэж буй хэн бүхэнд

Бүжгээр хичээллэж буй хэн бүхэнд зориулсан зөвлөгөөг толилуулж байна. Та ямар бүжгээр хичээллэдэг, хир ур чадвартай зэрэг тань огтхон ч ялгаагүй.
Та дорх зөвлөгөөг дагавал таны бүжгийн ур чадвар мэдэгдэхүйц ахиж, сэтгэл ханамжийг мэдрэх болно.

Танд амжилт хүсье.

  1. Сайн багш хэрэгтэй.
Туршлагатай бүжигчид сайн багштай байх ямар их хэрэгтэйг сайн мэддэг. Сайн багш зөвхөн бүжгийн техник, хэрхэн бүжиглэхийг заагаад зогсохгүй, алдааг тань олж харж, засч залруулж өгдөг байх хэрэгтэй. Та хэсэг хугацаанд бүжиглэсэн ч ямар нэгэн ахиц мэдрэгдэхгүй бол өөр багш хайгаад үз. Бүжиглэх тусмаа ямар багш танд хэрэгтэйг та мэддэг болно.

/бид ийм багштайдаа баяртай байдаг.../

2. Бусдыг сайтар ажигла
Багшийгаа болон бусдыг сайтар ажигла. Кино, бичлэг үзэж, бүжигчдийн хөдөлгөөн, техник зэргийг ажиглан, өөрийнхөө хэв маягийг олж авахыг хичээгээрэй.

3. Биеийн төгс байрлал
Цэх зогсож, мөрөө буулган, хүзүүгээ сунга. Биеэ зөв зогсох нь сайн бүжигчин болоход маш чухал байдаг.

4. Сунгалт
Тогтмол сунгалт хийснээр та урьд өмнөхөөсөө хавьгүй уян хатан болно. Бүжгийн нэг гол зорилго бол хөдөлгөөн бүрийг төгс гүйцэтгэхэд оршдог. Бие тань хир уян хатан байна, төдий чинээ хөдөлгөөн хийхэд амар болно. Сунгалтын дасгалыг өдөр бүрийн хэвшил болгоорой.

5. Техникээ сайжруул
Мэргэжлийн бүжигчид ихэнх цагаа техникээ сайжруулахад зарцуулдаг. Шилдэг бүжигчнийг сайн бүжигчнээс ялгадаг гол зүйл нь төгс техник байдаг.

6. Тохирсон гутал өмс
Бүжиг бүрт тусгай гутал байдаг. Тэр гутал нь бүжигчний хөлийг хамгаалаад зогсохгүй бүжиглэхэд эвтэй байдаг. Та яг өөртөө тохирсон раемерийн, сайн чанарын гутал аваарай.

7. Амарч тайвшир
Таныг тайван байх үед ямар ч хөдөлгөөн хийсэн бие тань санаснаар чинь л хөдлөх болно. Хэдэн удаа гүнзгий амьсгаа авч, оюун санаагаа элдэв бодлоос чөлөөл. Хөгжмийн аялгууг л сонс.

8. Инээмсэглэ
Инээмсэглэл бол аз жаргал, сэтгэл ханамжийн илэрхийлэл. Таныг бүжиглэж байхдаа инээмсэглэхийг хүмүүс хараад таныг хийж байгаа зүйлдээ дуртай байгааг чинь мэдрэх болно. Ганцаараа бүжиглэж байсан ч инээмсэглэ. Та бүжиглэх дуртай, тэгээд түүнийгээ ил харуулж инээмсэглэ.

2 comments: