Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/08

"Ододтой бүжиглэе" шоу

Дэлхийд алдартай "Dancing with the stars" шоуны монгол хувилбар болох "Ододтой бүжиглэе" шоуг ТВ5 амжилттай зохион байгуулсан билээ. Хэсэг хугацааны турш олны хамгийн их сонирхдог нэвтрүүлэг болж үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан, маш их амжилттай болсон энэ нэвтрүүлгийн талаар эргэн нэг дурсацгаая.

Уг шоунд :
-Загвар өмсөгч-Пүрэвсүрэн
-Дуучин Далантай
-Дуучин Оюумаа
-Дуучин Хонгор

-Мотив хамтлагийн дуучин Эрдэнэбаяр /Жижгээ/
-Дуучин Баярцэцэг
-Дуучин Солонго

-Жүжигчин-Ууганбаяр
-TV cocteil-жүжигчин Аюуш
-Nuans хамтлагийн дуучин Амраа гээд нас насны, урлагийн салбар бүрийн 10 од оролцсон билээ.
Тэднээс "хамгийн хамгийн"-ыг дурдвал:
- Хамгийн олон үзэгчдийн санал авсан - Ууганаа
- Түрүүлнэ гэж хамгийн их яригдаж байсан - Пүрэвсүрэн
- Шоуны хугацаанд хамгийн ихээр жин хассан - Солонго, Далантай

- Хамгийн их өөрийгөө задалсан - Оюумаа
- Хамгийн baby бүжгийн зохиомжтой - Хонгор
- Хамгийн эрч хүчтэй - Ууганаа
- Хамгийн хөгжилтэй - Хонгор
- Хамгийн туранхай - Амараа
- Хамгийн сонирхолтой зохиомж - Аюуш /задгай цагаан/ гэх мэт

За тэгээд яриад байвал зөндөө. Хамгийн онцлууштай нь энэ шоу үзэгчдийн хүртээл болсноор монголд бүжиг сонирхдог залуусын тоо нэмэгдэж, үүнийг дагаад Үндэсний телевизийн "Mongolian best dance crew" зэрэг тэмцээн уралдаан зохиогдож, саяхан хүртэл зөвхөн бүжгээр дагнасан "Dance of life"тоглолт боллоо.
Энэ мэтээр бүжгийн спортын хөгжил Монголд нилээд ахицтай байгаа. Гэсэн хэдий ч үүнд улам түлхэц өгье гэж бодвол олон нийтийг хамарсан үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулах, бүх насны хүмүүсийн чөлөөт цагаа зөв зарцуулан эрүүл амьдрахад нь тусалдаг тийм спорт-урлагийн салбар болгох талаас нь анхаарах хэрэгтэй болов уу.

Засгийн газраас энэ жилийг "Бүх нийтийн биеийн тамирыг дэмжих жил" болгосон. Миний бодлоор бүжгийн спортынхон маань энэ ажилд өөрсдөө идэвхи гарган оролцож, олон нийттэй хамтран ажиллаасай.
За тэгээд энэ спортыг сонирхож, хичээллэж, хөгжүүлж байгаа бүх хүнд амжилт хүсье.

No comments:

Post a Comment