Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/21

Бүжгийн хэмнэл, хөгжмөө сонсож чадахгүй байгаа бол...- Зөвлөгөө


Анхлан бүжиглэж сурч байгаа хэн бүхний хувьд бүжгийн хөдөлгөөнөө сурахаас илүү хөгжмийн хэмнэлийг сонсож, түүнд тохируулан бүжиглэх гэдэг хамгийн бэрх байдаг. Миний хувьд ч гэсэн ялгаагүй. Тэгээд дараах зөвлөгөөг олж үзээд, өөрөө баримталж үзтэл нилээд ахицтай, боломжийн мэт санагдсан тул та бүхэнтэй хуваалцаж байна.

Бүжгийн хэмнэлийг хэрхэн сонсож сурах вэ?

Хөгжмийн хэмнэл буюу цохилтыг сонсож сурах нь бүжгийн хэмнэлийг /timing гэдгийг ингэж орчууллаа/ мэдрэхэд хамгийн чухал байдаг. Ялангуяа хослон бүжиглэгчдийн хувьд хоёр хүн яг нэгэн зэрэг хөгжмийн цохилтыг мэдэрч, нэг зэрэг хөдөлнө гэдэг үнэхээр чухал.

Хөгжмийн цохилт /Beat/болон хэмнэл /rhythm/

Та ямар нэг аяны хэмнэлийг мэдэрч чадсан бол та агуу бүжигчин болох гараагаа эхэллээ л гэсэн үг. Цохилт нь чанга бас сул гэж хоёр янз байдаг. Цохилтыг мэдэрч сурахын тулд та дараах аргыг туршаад үзээрэй.
  1. эхлээд 4 бүлэг цохилтыг ялгаж сонсохыг хичээ.
  2. эхний цохилт нь арай чанга, бусад гурав нь арай сул байна уу?
  3. Эхний чанга цохилт дээр алга ташиж, дараагийн 3 сул цохилт дээр хөлөө товшоод үз. НЭГ, хоёр, гурав, дөрөв. НЭГ, хоёр, гурав, дөрөв
  4. Цохилтыг барьж сонсдог болсон бол одоо алгаа арай чанга ташиж, хөлөө сулхан товшоод үз.
Та дээрх дөрвөн алхмыг дагуу оролдсоор аливаа аяны цохилтыг мэдэрч сурсан бол та амжилтад хүрчээ гэсэн үг. Аяны цохилтыг сонсож сурах хамгийн сайн арга бол олон дахин сонсох, олон дахин дээрх аргаар давтах бөгөөд эцэстээ та нэг их хичээл зүтгэл гаргалгүйгээр цохилт хэмнэлийг мэдэрдэг болно. Танд амжилт хүсье.

No comments:

Post a Comment