Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/09

Dancing with the stars - US - Season 12

Америкийн АВС телевизээс зохион байгуулдаг алдарт "Dancing with the stars" шоуны 12 дахь удаагийн цувралд оролцох алдартнуудын нэрс тодорчээ. 12 дахь удаагийн шоу энэ сарын 21нээс эхлэн дэлгэцэнд гарах юм байна.
Одууд мэргэжлийн бүжигчидтэй хос болон бүжиглэх бөгөөд "манайх"-аас ялгаатай нь тусгай дасгалжуулагч багш байдаггүй, хослон бүжиглэгч нь зааж сургадаг ажээ.
Энэ удаагийн шоунд маш олон алдартан нэр дэвшиж байсан ч таван эмэгтэй, зургаан эрэгтэй одын нэр тодроод байна. Эргэн тойрондоо хөгжилтэй онигоо, сенсаац шуугианыг байнга дагуулж байдаг, хамгийн олон үзэгчтэй энэ шоунд оролцохоор болсон алдартнуудыг хосуудын хамт танилцуулж байна.


  • Жүжигчин Кристи Алли / Максим Шмерновски
  • Жүжигчин Челси Кэйн / Марк Баллас
  • Плэйбой охин Кендра Вилкинсон / Луис ван Амстел
  • ТВ ток шоуны од Венди Виллиамс / Тони Доволани
  • Загвар өмсөгч Петра Немкова / Димитрий Чаплин
  • Жүжигчин Ральф Макчио / Карина Смирноф
  • Дуучин, жүжигчин Ромео Миллер / Челси Хайтовер
  • Радиогийн ток шоу хөтлөгч Майк Кадервүүд / Лэйси Швиммер
  • Алдарт бөх Крис Жерико / Черил Бюрк
  • Боксын аварга Sugar Рэй Рэйнолд / Анна Требунская
  • Хөл бөмбөгчин Хинес Вард / Ким Жонсон


No comments:

Post a Comment