Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/17

Бүжиглэж буйгаар нь хүний зан чанарыг таньж болно- Зөвлөгөө

Хүн ярьж сурахаасаа ч өмнө үйл хөдлөлөөрөө сэтгэлий хөдөлгөөнөө илэрхийлдэг байсан. Үүнээс улбаалаад бодвол бүжиг бол урлагийн хамгийн эртний төрлүүдийн нэг билээ.
Саяхан нэгэн сонирхолтой судалгаа хийгджээ.
Хэрхэн бүжиглэж буйгаар нь хүний зан чанарыг таньж болно гэнэ.

Иймээс хэн нэгэн хүнтэй танилцаж хамгийн зөв газар бол бүжгийн талбай гэнэ. Бүжиглэж байхдаа хүн өөрийн жинхэнэ зан чанарыг илрүүлэн гаргадаг ажээ. /Мэргэжлийн бүжигчин л биш бол/ Нөгөө талаар биеийн хэл ч гэж болно.
Финландийн нэгэн их сургуулийн эрдэмтэн Жефф Лакк нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тэрээр бүжиглэж байгаа 900 хүний дундаас зан байдлын хувирал хамгийн хурцаар илэрсэн 60 хүнийг сонгон авчээ. Хүн бүрийн бүжиглэх хэв маяг өөрөөс гадна түүгээр нь хувийн зан чанарынх нь онцлогийг тодорхойлж болохыг эрдэмтэд туршилт хийх явцдаа тогтоосон байна. Бүжгийн талбайд маш олон хосууд бие биеэ олдгийн шалтгаан, нууц чухам үүнд л оршдог байна. Бүжиглэх үедээ тэд хамтран бүжиглэгчийнхээ зан чанарыг зөнгөөрөө мэдэрдэг ажээ.

Өөдрөг үзэлтнүүд бүжгийн талбайг эзэгнэдэг бөгөөд тэд толгой, гараа эрчимтэй хөдөлгөж, янз бүрийн хөдөлгөөн хийдэг бол хийрхүү хүмүүс толгой, хөлөө үе үе огцом савчуулан хөдөлгөдөг байна.
Харин конформистууд буюу идэвхгүй хүмүүс нь ихэнхдээ бүжгийн намуухан хөдөлгөөн хийдэг бөгөөд бүжгийн талбайд гарахдаа гараа сарвагануулдаг гэнэ. Авхаалж мэдрэмжтэй хүмүүс ихэвчлэн эгц дээш, хэмнэл сайтай хөдөлгөөн хийж, бүжгийн талбайд байгаа бусдадаа саад болохгүйгээр бүжиглэдэг бол шударга, үнэнч хүмүүс бүжгийн талбайд байрлалаа идэвхтэй солих бөгөөд, бусдыг бодвол илүү олон удаа гараа сунган хөдөлгөдөг ажээ.
Түүнээс гадна туршилтад оролцогчдыг рок, техно, латин америк, жаз, фанк болон поп зэрэг хөгжмийн 30 төрлийн аянд бүжиглүүлэхэд хүн бүр ая бүрийн аясаар янз бүрээр бүжиглэсэн байна. Рок хөгжим өөдрөг бодолтой хүмүүсийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөж байсан бол техно аяыг авхаалж мэдрэмж сайтай хүмүүс бусдаас илүү хүлээж авч байжээ. Конформистуудын сэтгэлийг латин америкийн хөгжим хөдөлгөж байсан бол техно ая нь хүн чанар сайтай хүмүүст урам зориг өгч байв.
Тэгэхээр энэ бүхнийг мэдэж авсан бүсгүйчүүд маань аятайхан, эвлэгхэн бүжиглэдэг бөгөөд өөрт нь таалагдсан залуусын бүжгийн хэв маягийг нь дуурайж болох нь ээ. Хэрэв хэн нэгэн бүжгийн талбайг тойрч, гараа урагш сунган бүжиглэж байвал хариуцлагатай, найдвартай хүн болох нь харагдах учраас түүнтэй удаан бүжиглэж болох юм. Үүнээс гадна, чухам ямар хөгжмийн аянд тухайн хүн бүжгийн талбайд өөрийн эрхгүй гарч буйг ч тооцох хэрэгтэй.
Сэтгэл суддаачдын үзэж байгаагаар, маш сонин содон бүжгийн хөдөлгөөн хийх хүн ховор байдаг ажээ. (900 хүнээс 60 -г л сонгосон) Бүжиглэж буй хүмүүсийн дунд холимог хөдөлгөөнтэй хүн олон байдаг учраас тухайн хүний зан чанарыг тодорхойлоход хэцүү байх тохиолдол олонтаа гардаг.
Дашрамд хэлэхэд, дээр яригдсан зүйлүүд бол зөвхөн мэргэжлийн бус бүжигчдэд хамаатай. Харин мэргэжлийн бүжигчид бүжгийн хөдөлгөөнийг сайтар эзэмшсэн, техникээ ашиглан зан чанараа нууж чаддаг шүү дээ.
Уг туршилтын дүн нь уншигчдад зөвхөн мэдээлэл өгөх зорилготой биш юм шүү, яагаад гэвэл урьд өмнө нь бүжиг хүний зан байдлыг тодорхойлдог эсэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж байгаагүй билээ.

Эх сурвалж: Mongolgoo.mn - Монцамэ

No comments:

Post a Comment