Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/14

IDSF TOKYO GRAND SLAM цуцлагдлаа

Өнөөдөр буюу 3-р сарын 13нд Япон улсад зохион байгуулахаар товлогдсон байсан IDSF-ын цуврал томоохон тэмцээний нэг болох TOKIO GRAND SLAM газар хөдлөлтийн улмаас цуцлагдлаа гэж ДБСХ-оос мэдээллээ.

Японд болсон 9 баллын газар хөдлөлтийн улмаас асар их гамшиг учирсанд дэлхий дахин харуусан, Японд туслах хөдөлгөөн газар сайгүй өрнөж байна. Ассошиатед Пресс агентлагийн мэдээлснээр Япон улсад 1,4 сая өрх айл ундны усны хомсдолд орж, 2,5 сая өрх айл цахилгаан эрчим хүчгүй болсон бөгөөд гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 1000д хүрээд байна гэжээ. 10,000 орчим хүн ор сураггүй болсон агаад тэднийг эрж олох болон бусад аврах ажиллагаанд 100,000 цэргийг дайчлан ажиллаж байна. Энэ удаагийн газар хөдлөлт бол Японд болсон газар хөдлөлт дундаас хамгийн хүчтэй нь ажээ.

Хүний алтан амийг аврахад таван төгрөг ч багадахгүй.
Монголчууд бид Тэнхээтэй явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал гэдэг билээ. Тиймээс уншигч та бүхнийг Японд туслах хандивын үйлсэд идэвхитэй оролцохыг уриалж байна.Хандив өргөх дансны дугаар:Голомт Банк:271 500 2907 төгрөгийн,271 500 2908 Валютийн, Хадгаламж банк:104 900 002 264 төгрөгийн

No comments:

Post a Comment