Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/06/14

Румба бүжгийн хэмнэл

Румба бүжгийн хөгжмийн хэмнэлийг сонсож сурахад нилээд хүнд байдаг гэж багш нар ярьдаг.
Гитар сонирхдог найз маань үүнийг сонсоод үзэхийг зөвлөсөн юм.
Дорх бичлэгт румба бүжгийн аяыг гитараар тоглохыг зааж байгаа ч гэсэн багш нь өөрөө хэмнэлээ тоолоод хөгжимдөж байгаа болохоор бүжгээр анхлан хичээллэж байгаа хүмүүст хэмнэлээ сонсож сурахад дөхөмтэй санагдлаа.


цааш нь...

Гайхамшигт ХАЙРЫН РУМБА

Нарийн тансаг мэдрэмж, гайхалтай харилцан холбоо, нүд салгаж чадамгүй бие, уран хөдөлгөөн. Бүгд нийлээд төгс илэрхийлэл.
Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?

Төгс гэдгээс өөрөөр тодорхойлох үг олдсонгүй ээ. Румба-г хайрын бүжиг гэдэг. Дорх бичлэгийг үзээд та санал нийлэх биз ээ. Хүн бүр ийм төгс төгөлдөр хайрыг хүсдэг, тэр торгон мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг. Үгүй гэж үү.

Славик, Карина хоёрын бүжиглэсэн хайрын РУМБА

цааш нь...

2011/06/08

Румба бүжгийн хичээл

Румба бүжиг бол латин бүжгийн үндэс суурь нь болдог учраас эхлэн суралцаж байгаа хүмүүс энэхүү бүжгийг маш зөв, сайн сурах хэрэгтэй.

Тиймээс энэ удаад латин бүжгийн нэрт бүжигчин Юлия болон түүний хамтрагчийн бүжиглэж тайлбарласан румба бүжгийн цуврал видео хичээлийг сонирхуулж байна.
Энд нэг хичээлд зөвхөн нэг хөдөлгөөнийг маш дэлгэрэнгүй тайлбарласнаас гадна тухайн хөдөлгөөнийг хийхэд юуг анхаарах нь чухал болохыг давхар тайлбарласан байгаагаараа онцлогтой юм.






цааш нь...

2011/05/31

Латин бүжгийн хатан хаан - Юлия

Юлия Загорюченко бол дэлхийд алдартай латин
бүжигчдийн нэг юм. Тэрээр гайхалтай хур
д,
нягт нарийн мэдрэмж, зөв сайхан байрлал бүхий
зогсолт (фоз) зэргээр
ээ бусад бүжигчдээс цойлж, ялгарч чаддаг.
Юлия 1981 оны
9 сарын 11-д ОХУ-ын Белгород хотод төрсөн бөгөөд 7 настай байхаасаа бүжиглэж эхэлжээ. Удалгүй тэрээр өөрийн хотдоо Оросын алдарт бүжигчид болох Елена, Василий Алтунин нарын хичээллүүлдэг бүжгийн клубт оржээ. Ингэснээр дасгалжуулагчид болох Елена, Василий нар нь түүний авьяасыг улам хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэхэд нь ихээхэн нөлөөлсөн байна. Юлия маш эрчимтэйгээр сайжирч ердөө 9 настай байхаасаа олон улсын тэмцээн уралдаанд оролцдог болжээ. Хэдхэн жилийн дараа 12 настай байхдаа Junior National Russian Championship-д түрүүлжээ. Түүнээс хойш 4 жилийн хугацаанд өсвөр насны ангилалд Оросын болон Европын бүжгийн томоохон гол тэмцээнүүдэд оролцож түрүүлсэн байна.


Юлиад байгалиас заяасан авьяас, маш сайн дасгалжуулагчид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл, амжилт гээд бүх юм байсан ч тэрээр суралцахаар шийдсэн байна. 1996-2004 онд Юлия Белгородын соёл урлагийн коллежид суралцаж, хичээлдээ ихэнх анхаарлаа хандуулжээ. Тэр голчлон бүжгийн урлаг, баллет, олон улсын язгуур бүжиг, бүжгийн спорт зэргийг голчлон судалж суралцжээ. Сургуулиа төгсөөд Юлия ОХУ-аас нүүж АНУ-д амьдрах болсон бөгөөд тэмцээн уралдаанд АНУ-г төлөөлөн оролцох болжээ. Түүний хамгийн анхны хамтрагч хос нь Дмитрий Петров байсан. Түүний дараа Максим Козевников хамтарч бүжиглэж байсан бол Юлия одоо Рикардо Коччитой хамтарч бүжиглэж байна. Тэд маш олон тэмцээнүүдэд шигшээд шалгарч байсан бөгөөд тэдгээрийн заримд нь түрүүлж байсан.

цааш нь...

Цоглог, хөгжилтэй "Жайв" бүжгийн аялгуу

Жайв бүжиг АНУ-ын Зүүн Өмнөд нутгийн негрүүдийн дундаас үүсчээ. Мөн Флорид нутгийн Семинол индианчууд дайнч бүжиг хийдэг байв. Зарим хүмүүс негрүүд энэ бүжгийг индианчуудаас хуулбарласан, харин зарим нь индианчууд энэ бүжгийг Африкаас авчирсан негрүүдээс хуулбарласан гэж үздэг байна. Гэхдээ сүүлийн санаа нь үнэнд арай ойртож очдог. Учир нь Баруун Африкийн Волоф хэлний "жев" буюу "үл ойшоон ярих" гэсэн үгнээс үүсэлтэй байж магадгүй. Мөн "жайв" гэдэг үг нь негрүүдийн этгээд үг болох "төөрөгдүүлсэн яриа, хэтрүүлэл", Английн "жайб" буюу "тохуурхах" гэсэн үгнээс үүссэн байж магад гэдэг.

Ийнхүү дээр өгүүлсэнчлэн сонирхолтой түүх бүхий нэгэн бүжгийн аялгууг мэдэрч түүний аянд бүжиглэмээр байвал татаж авах боломжтой шүү.

Татаж авах
цааш нь...

2011/05/29

Бүжгийн хувцасны стандарт

ОУ-ын бүжгийн спортын холбоонд мөрддөг бүжгийн хувцасны стандартыг танилцуулж байна.
Монголын БСХ нь энэ холбооны гишүүн, бүх тэмцээн уралдаан нь тус холбооноос баталсан дүрэм журмын дагуу явагддаг.

Татах бол энд дарна уу. /Англи хэлээр/
Удахгүй монголоор орчуулж тавина аа.
цааш нь...

Латин бүжгийн хувцас - Эрэгтэй

Латин бүжгийн хувцас- Эрэгтэй









Та мөн эмэгтэй төрөл бүрийн хувцас сонирхож байвал энэ http://www.latindancefashions.com/shop/index.php?main_page=index сайт руу ороорой. Дээрх бүх эрэгтэй хувцаснууд ч гэсэн энд бий.
цааш нь...

2011/05/18

Бүжгийн сэдэвтэй кино- TOP 10

Бүх цаг үеийн шилдэг 10 киног танилцуулж байна.

1. Бохир бүжиг - Dirty dancing /1987/




2. Footloose /1984/



3. Saturday night fever /1977/



4. Moulin Rouge /2001/



5. Flashdance /1983/



6. Chicago /2002/



7. Billy Elliot /2000/



8. Strictly Ballroom /1992/



9. Singing in the rain /1952/



10. Bring it on /2000/

цааш нь...

Стандарт бүжгийн даашинз

Санаа авахуйц хэдэн аятайхан даашинзны зураг орууллаа.











цааш нь...

2011/05/14

Сарны цом - 2011

Бүжгийн спортын "Сарны цом-2011" тэмцээн өнөөдөр маргааш буюу 2011 оны 14, 15-д хүүхдийн спорт сургалтын "Тэмүүжин" цогцолборт болж байна.
Энэхүү тэмцээнийг бүжгийн спортын "Moon" бүжгийн клуб болон Монголын бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бүх насны, бүх ангиллын хосуудын болон хамтлагууд оролцож байна.
Уг тэмцээн нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамрах хүрээ маш ихтэй томоохон тэмцээнүүдийн нэг юм.

Тэмцээнд орон нутгаас Орхон, Дархан, Дорнод аймгийн тамирчид, Улаанбаатар хотоос бүжгийн спортын "Victory", "Moon", "Ub dance" зэрэг олон клуб, сургуулиуд тамирчдаа бэлтгэн оролцуулж байна.
цааш нь...

2011/04/28

Бүжгийн ая - Венийн вальс

Вальс бүжиг нь XYIII зууны 70-аад оноос үүсэлтэй. Үүсэл гарал нь Европын үндэстнүүдийн нэгдмэл хөдөлгөөнөөс бүрдсэн гэж үзсэн Вальс бүжгийн гарал үүсэлд тухайн үед бүжиглэгдэж байсан. Түүний олон хувилбар “Куранта” Францийн “Вольта” болон хамгийн оргил үе Австрийн /Венийн/ нийслэлээс гаралтай гэж үздэг юм. XIX зуунд Вальс Европын орнуудаар өргөн тархаж дараа нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн бүжиг болон тархсан. Ямар ч бүжгийг вальсийн аугаа зохиолч И.Штраус, П.Чайковский, С.Глинки, А.Свиридов, С.Прокофьев нараар төсөөлөхгүй байхын аргагүй боловч орчин цагийн хөгжмийн зохиолчид өөрийн арга барилаар олон арван эгшиглэнт аялгуу зохиож байна.
Эхэндээ вальс бүжиг нь хөлийн 3-р байрлалаар бүжиглэгддэг байсан бол орчин цагт хөлийн гишгэлт нь хөлийн 6-р байрлалд шилжсэн байна. Энэ нь хөлийн гишгэлт хосуудын хоорондын харьцаа, их бие, гарын байрлалд илүү нийцнэ. Вальс бүжиг нь ѕ хэмнэлтэй баруун зүүн гэсэн 2 эргэлттэй. Үгийн үндсэн утга нь эргэлдэх гэсэн утгатай.

Татаж авах

цааш нь...

2011/04/27

Бүжгийн ая - Удаан вальс

Удаан вальс XIX зууны 10-аад оны үеэс Английн Бостон хотод өргөн дэлгэр хөгжсөн. Энэ нь дээдсийн зэрэглэлийн бүжиг гэж тухайн үедээ нэрлэгдэж байсан. Удахгүй энэ нь нийтийн хүртээл болсон төдийгүй эстрад хөгжмийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан.


Удаан вальс усны шуугиан, далайн давалгаа, тэмүүлэл, тэнгэрлэг, эрхэмсэг байдлыг ихээр илтгэдэг. Хүний дотоод ертөнцийг нээхэд ихээхэн нөлөөлдөг учир мэргэжлийн бүжигчид гаргаж чадахгүй тохиолдол ч байдаг.

Хөгжмийн хэмжээс нэг минутанд 30-31 акт байна. Далайн давалгаа байдлаар өсгий, өлмий, гишгэлтийг сайн анхаарч бүжиглэх шаардлагатай болдог. Цээжний ганхсан хөдөлгөөн нь усан дотор хөвж буй завь мэт туялзан ганхах хөдөлгөөнөөр хийгдэнэ.

Тиймээ энэ бол яахын аргагүй тансаг, гоо сайхан, уян налархай бүхний илэрхийлэл болсон удаан вальс. Ингээд энэ удаагийн удаан вальсны бүжгийн аяны багцыг танд хүргэж байна.

Татаж авах

цааш нь...

2011/04/26

Бүжгийн ая - Румба

Латин америкийн бүжгүүд дотроос хамгийн их мэдрэмж шаарддаг, бас хамгийн тансаг, романтик бүжиг бол румба билээ. Энэхүү бүжгийн аяыг сонсож сурна гэдэг нь бүжгийн спортоор анхлан хичээллэж байгаа хүмүүст бага зэрэг асуудалтай хэцүү байдаг. Гэвч аливаа аяны хэмнэлийг мэдрэхийг хүсвэл түүнийг маш олон дахин чихэндээ хоногштол нь сонсоод ямар ч аялгуутай ая байсан тэр дундаас цохилтуудыг нь олж сонсож чаддаг болох хэрэгтэй.
За ингээд "хайрын бүжиг" румбаны хэмнэлийг мэдэрцгээе. Энэ удаад цоо шинэхэн 6 ширхэг ая бүхий багцыг танд зориулж байна.

Татаж авах
цааш нь...

Бүжгийн ая - Удаан фокстрот

Цэнгээнт бүжгийн нэгэн төрөл болсон фокстротыг удаан, хурдан хэмнэлтэй гэж ангилдаг. Удаан фокстрот нь минутад 120 цохилттой, хосоор бүжиглэдэг бүжиг юм. Бүжгийн хурдавтар хэлбэрийг нэг алхамт, хоёр алхамт зэргээр нэрлэдэг. Энэ бүжиг шөнийн клубт Вернон, Ирин Кастль нарын үзүүлэн тоглолтоор олны танил болж, 1913 онд Нью-Йорк дахь ‘Зигфельд Фоллис’-ийн тайзан дээр Харри Фокс бүжиглэснээр түгэн дэлгэрчээ.

Тиймээс түүний нэрийн хэсгээс оруулж, бүжгийг “фокстрот" хэмээн нэрлэсэн түүхтэй. Эхэндээ фокстротыг бүжиглэхдээ амьтдын алхаанаас санаа авч баруун, зүүн хөлийг бүжгийн нэг шугам дээр буюу нэгийг нөгөөгийн урд эсвэл хойно тавьдаг байв. 1950-иад оноос энэ дэг өөрчлөгдөж баруун, зүүн хөл тусдаа замаар тавигддаг болжээ. Анхны фокстрот минутад 160 цохилттой, огцом ухасхийсэн хөдөлгөөнтэй байв.

Энэ фокстротыг ритм, блюз гэж нэрлэж байсан ба Нью-Йоркт түгэн дэлгэрснээр Лондонд хүрчээ. 1922 онд хатираа алхалтууд гологдон, бага зэрэг эрч хүчтэй хөдөлгөөнтэй болж, 1927 оноос бүжгийг удаан фокстрот гэж нэрлэжээ. Энэ үеэс фокстрот зөөлөн гулссан хөдөлгөөнтэй болсон байна.

Энэ бүжгийн түүхээс дурдвал иймэрхүү байна. Харин одоо хэмнэлийг нь өөрийнхөө чихээр сонсож мэдмээр байна уу? Энэ удаад нийт 11 ширхэг удаан фокстротын ая бүхий багцыг танд санал болгож байна.

Ингээд нарийн торгон мэдрэмжтэй удаан фокстрот бүжгийн хэмнэлийг мэдэрцгээе.

Татаж авах
цааш нь...

Бүжгийн ая - Cha cha cha

Бүжиг сонирхогч, бүжгийн спортоор хичээллэдэг, бүжиглэх дуртай хүн бүхэнд бүжгийн гоё, сонсголонтой ая гэдэг бол юу юунаас чухал байдаг. Тийм болохоор манай блог аянуудыг татаж авах боломжтойгоор тавьж байна. Энэ удаад чача бүжгийн аянуудыг санал болгож байна.

Энэ удаагийн багцад нийт 7 ширхэг аяыг тавьлаа. Бүгдээрээ цоглог эрч хүчтэй ча-ча бүжгийн хэмнэлийг мэдэрцгээе.

цааш нь...

2011/04/18

IDSF EUROPEAN LATIN CHAMPIONSHIP- 2011

2011 оны III сарын 26нд Францын Марсель хотноо болсон Европын аварга шалгаруулах Латин бүжгийн тэмцээний талаар та бүхэндээ сонирхуулж байна.

Тэмцээний байр эзэлсэн байдлыг сонирхуулбал:
1. Зоран Рлол болон Татъяана Лавинович /Хорват/
2. Андрей Зайцев болон Анна Кузминская ОХУ/
3. Аниелло Ланжелла болон Куртина Мошенка /Итали/
4. Мартино Занибеллато болон Мишэл Абилдрап /Дани/
5. Владимир Капров болон Мария Запташвилли /ОХУ/
6. Чарлес Шмит болон Элена Саликова /Франц/


IDSF - ээс тусгайлан тус тэмцээний финалын гайхамшигт агшнуудыг онцлон авч сонирхуулж байна.


цааш нь...