Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/17

Сайн бүжигчин болоход туслах 5 зөвлөгөө

Та яаж илүү сайн бүжигчин болох вэ? Танд туслах 5 зөвлөмжийг хүргэе.


1. Иог
Та уян хатан биш мөртлөө сайн бүжигчин байж болох ч газарт гараа хүргэх чадвартай байна гэдэг эв хавгүй хөдөлгөөнөөс илүүгээр танд олон боломжуудыг олгох болно. Аштанга зэрэг эрч хүчтэй иогийн дасгалуудаар хичээллэвэл тэсвэр тэвчээрийг сайжруулаад зогсохгүй эрч хүчийг удаан хадгалдаг. Ямар ч бүжгийн элемэнтэд ордог иогийн өөр нэг дасгал бол амьсгалаа хянаж сурах. Уртасгасан цагт идэвхтэйгээр хийсэн хөдөлгөөнүүд зүрх болон уушгинд хүнд ачаалал өгдөг байна. Тиймээс тогтвортой байдал болон хөдөлгөөний эрч хүчийг олж авахын тулд биеэ дээш өргөх явцад амьсгал авч, газардах үедээ амьсгалаа гаргах гэх мэтээр амьсгалаа хянаж сурах зайлшгүй хэрэгтэй.
2. Янз бүрийн урсгалын хөгжмүүдийг сонсох
Хэдэн хүн хөгжмийн олон урсгалуудыг сонсдоггүй вэ гэдэг гайхмаар зүйл. Олон төрлийн, бүр дэлхийн өөр өөр газруудын хөгжмийг сонсох нь таны хэмнэлийг ойлгож сурах дотоод зөн совинг илүү хөгжүүлэх болно.
3. Биеэ ажигла.
Маш олон агуу бүжигчдийн хийдэг өөр нэг дасгал бол биеэ хэрхэн хөдөлж байгааг мэдэх явдал юм. Үүнийг хийх хоёр зам байдаг. Толины өмнө зогсоод бүжгийн хөдөлгөөнөөсөө хоёрыг хийгээд үз. Бичлэг хийсэн ч болно. Эсвэл гэр бүлийнхээ хуучин бичлэгийг тавиад ерөнхий хөдөлгөөнөө ямар байгааг ажигла. Бүжигчид алхахдаа болон хэн нэгэнрүү Сайн уу гэж гараа өргөх үедээ хэрхэн харагддагаа маш сайн мэддэг.
4. Бүжгийн хувцас өмс.
Бүжигчид хувцас яг таарсан байгаа эсэхдээ их анхаардаг. Тэд үргэлж биеийн сайхан талаа ил гаргаж, өөтэй талаа нууцалдаг. Партнертайгаа бүжиглэх үед хуучин жинснээс илүү бэлхүүс, өгзөгийг илүү тодруулсан хувцас бүжигт илүү нөлөө үзүүлдгийг тэд мэддэг. Биеийн өөтэй талаа нуухыг хүсвэл бие галбиржуулдаг хувцас өмсөөрэй.
5. Санаа зовох хэрэггүй.
Хэрхэн харагдаж байгаадаа санаа зовохоо боль. Хүмүүс юу гэж бодож байгаа тухай бодлоосоо ч гэсэн салж үз. Бүжгийн талбай дээрх бусад хүмүүстэй хэрхэн харьцуулагдах бол гэдэгтээ ч санаа зовох хэрэггүй. Бүжиглэх гэдэг бол чи ямар биеийн хэсгүүдтэй вэ гэдгээс илүүтэйгээр дотоод эрх чөлөөгөө агаарт хэрхэн үзүүлэх тухай юм.
Бүжиг гэдэг хөдөлгөөн. Хөдөлгөөн болон мэдрэмжээр энэ дэлхийг ч өргөж чадна. Нүдээ аниад өөртөө итгэ. Энэ бол гайхалтай бүжигчин болох түлхүүр юм.

Эх сурвалж: bbs.mn

No comments:

Post a Comment