Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/14

Паул, Ольга хоёрын хурим

Паул Ричардсон болон Ольга Родионова нар долоон жил хамтран бүжиглэсэн алдарт хосууд билээ. Тэд анх танилцаж байсан Техас мужийн Хаустон хэмээх газарт энэ оны 1-р сарын 30нд мөрөөдлийн хуримаа хийжээ.
Белл Товер Холл-д хийсэн тэдний хуриманд гэр бүл, найз нөхөд нь болох 100 гаруй зочин уригдаж, нижгэр сайхан тэмдэглэсэн гэнэ.


Тэдний амжилтын түүхээс сонирхуулбал:
- Анх 2003 оноос мэргэжлийн ангилалд өрсөлдөх болсон
- 2007 онд болсон Английн хаалттай тэмцээнд 1-р байр эзэлж байсан нь хамгийн өндөр үзүүлэлт нь ажээ.

No comments:

Post a Comment