Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/10

Браин Ватсон, Кармен Винсеж

Латин бүжгийн төрөлд 1999 оноос хойш дэлхийн аваргын титмийг алгасалгүй хүртсэн алдарт хос бол Германы Браин Ватсон, Кармен Винсеж нар юм. Тэднийг бүжгийн спортын хөгжилд их хувь нэмэр оруулж яваа бүжигчид хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг. Ватсон, Винсеж нар 30 настай. Винсеж багадаа уран сайхны гимнастикаар хичээллэдэг охин байсан бол Ватсон усанд сэлэлтийн дугуйланд явдаг байжээ. Германд бүжгийн спорт өндөр хөгжсөн учраас хүүхэд залуус энэ төрлөөр сонирхон хичээллэх нь элбэг байв.


Энэ жишгээр тэд 1996 оноос бүжгийн спортоор хичээллэж эхэлжээ. Сонирхогчдын дунд болсон нэгэн тэмцээний үеэр хос залуус биесээ анх олж харсан байна, Винсежийн дайчин хийгээд уян хатан байдал, тайзан дээр биеэ авч явах чадвар, жүжиглэлт нь Ватсонд ихэд таалагдав.

Тиймээс ч эл тэмцээний дараа Винсежтэй хамт бүжиглэх саналыг залуу эр дасгалжуулагчдаа тавьжээ. Энэ хүсэлтийг дасгалжуулагч хийгээд клубийнхэн нь ч эөвшөөрсөн байна.
Латин бүжгийн төрөлд өөрийн орон зайгаа ээлэхийг тэмүүлсэн герман бүжигчид 1999 онд анх мэргэжлийн тамирчдын дунд хөл тавьжээ. Хөл нийлэн бүжиглээд гурван жил болсон, сонирхогчдын дунд болсон тэмцээнд ихэвчлэн аваргалдаг тэдний хувьд мэргэжлийнхэнтэй өрсөлдөхөөр шийдсэн нь цагаа олсон явдал байлаа. Дасгалжуулагч нь ч маш их итгэж байв. Дэлхийн шилдэг бүжигчид оролцдог Британийн нээлттэй тэмцээнд мань хоёр амжилттай оролцож, шилдэг найман бүжигчний тоонд орж чадсан юм. Үүндээ урамшин бэлтгэл хийсээр мөн онд дэлхийн аваргын титмийг хүртсэн. Энэ цагаас тэдний "дайралт"-ыг хэн ч зогсоож чадаагүй л байна. Латин бүжгийн дэлхийн аваргын титмийг тэд завсаргүй есөн жил хүртээд буй.

No comments:

Post a Comment