Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/19

"Star" хамтлаг

Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах формейшн тэмцээн ОХУ-ын Москва хотноо болж Орос, Герман, Литви, Австри, Польш, Румын, Монгол зэрэг улсын нийт 17 хамтлаг оролцсоноос Монголын бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч Ч.Жаргалсайхан, багш Д.Ганчулуун нараар удирдуулсан “Стар” хамтлаг аравдугаар байрт шалгарсан.


Тэд Англи, Унгар, Польш, Румыны чадварлаг, туршлагатай багуудыг ардаа орхисон байна. Тэмцээнд Оросын Тюмений "Вера" хамтлаг тэргүүлж, Литвийн "Zuvedra Klaipeda A" удаалж, Германы "Green-Gold-Club Bremen" хамтлаг гуравдугаар байрт шалгарчээ. Ази тивийн ганц төлөөлөл болсон "Стар" хамтлаг анх удаа бүжгийн спорт өндөр хөгжсөн орнуудтай ДАШТ-д оролцож багагүй амжилт үзүүлсэн байна.

Та тэдний бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

No comments:

Post a Comment