Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/13

ХААИС-ийн "Хатан туул" хамтлаг

ХААИС-ийн дэргэдэх цэнгээнт бүжгийн “Хатан туул” хамтлаг 2010 оны шилдэг хамтлагаар шалгарч ирэх онд Герман болон Литвийн Вильнуст хотод болох хамтлаг бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр төрлөөр оролцох эрхээр шагнуулсан. Дээрх эрхийг авсанаар өнгөрсөн онд Польшийн Эльблаг хотноо зохиогдсон стандарт бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа эх орноо төдийгүй Ази тивийг төлөөлөн оролцох болсон.
Мөн 15 жилийнхээ ойг “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн тав, цэнгээнт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээний арван удаагийн аварга болсон арвин амжилтаар мялаасан байна.

Мөн 2010 оны 12 сард манай клубээс зохион байгуулсан "Victory-2010" улсын аварга шалгаруулах тэмцээнд стандарт бүжгийн төрөлд тэргүүн байр, латин бүжгийн төрөлд дэд байрыг тус тус эзэлсэн юм.

No comments:

Post a Comment