Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/02/20

“Нарны домог” – Эв эеийн гүн ухаан

С.Сүхбаатар: “Дэлхий нарыг тойрдог. Бид
“Нарны домог”-оороо дэлхийг тойрсон”

Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар нарын хамтын бүтээл “Нарны домог” үндэсний дуулалт бүжгэн жүжиг эдүгээгээс 23 жилийн тэртээ анх бүтэж байжээ. Тэр цагаас хойш тайзнаа олон удаа тавигдсан бөгөөд эх орноо төдийгүй дэлхийг тойрон аялсан гайхамшигт бүтээл билээ.

Анх 1980-аад оны сүүлээр Монголчуудын оюун санааны эрх чөлөөгөө олж авах ухамсар сэргэж, оргилж эхэлсэн тэр үед уран бүтээлчид хамгийн анх зоригтойгоор энэхүү бүтээлийг туурвижээ. Тухайн цаг үед нилээд олон шалгуураар орж, буцаагдаж, зохиогчид нь байцаалтад орж байж хүртэл бүтээлээ олон түмэндээ толилуулах эрхийг арайхийн олж авчээ.

Энэхүү бүтээлийн өгүүлэмж нь Алунгуа эхийн домгоос эхтэй, дорнын урлагийн онцлог болсон бүжиг дуу хосолсон бүтээл юм. Бүжгийн дэг хөдөлгөөн болон хөгжмийн ая дан нь монголын олон ястаны өвөрмөц онцлогийг шингээсэн бүтээл болсон гэж урлаг судлаачид үнэлдэг. Бүжгийн хувцас, тайз засал нь ч мөн адил тул бүжиг бүхэлдээ Монгол үндэстний цогц бүтээл туурвил болж чаджээ.

Дээрх бүх онцлог, мөн Алунгуа эхийн эв нэгдлийн тухай их сургааль билгийг өнийн өнөд мөнхөлж, цагийн цагт монголчуудынхаа билгийн мэлмийг нээж байх ач холбогдлоороо ч “Нарны домог” дуулалт бүжгэн жүжиг суут бүтээл болж чаджээ.

No comments:

Post a Comment