Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/02/14

Дэлхийн алдарт бүжигчид-1

Та бүхэндээ спорт бүжгийн төрлөөр дэлхийд алдартай бүжигчдийг цувралаар танилцуулж байна.

Оросын алдарт бүжигчид болох Alexey Silde болон Anna Firstova нар 2010 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд /IDSF/ эхний байр эзэлсэн. Үүгээрээ тэд Оросын төдийгүй дэлхийн №1 латин бүжигчид хэмээх алдрыг хүртээд байна.

Тэдний гайхалтай техник, мэдрэмжийг нь мэргэжилтнүүд, бүжигт дуртай хэн бүхэн гайхан биширдэг билээ. Alexey Silde, Anna Firstova нар 1998 оноос хамтран бүжиглэж эхэлсэн бөгөөд энэ цагаас тэдний амжилтын гараа эхэлж, оролцсон тэмцээн бүртээ шигшээд шалгардаг байжээ. Зөвхөн 2008-2009 онд л гэхэд дэлхийн хэмжээний 30 орчим тэмцээнд оролцож, тэр бүрийдээ өндөр амжилт гаргаж байжээ.


1 comment: