Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/02/26

Бүжгийн тухай алдартай үгс - түүвэр 2

  • Бүжиг бол хөндлөн хүслийн босоо илэрхийлэл. /Жорж Бернард Шоу/
  • Алдарт бүжигчид техник сайтайдаа бус хүсэл тэмүүлэл нь агуу учраас алдаршсан байдаг.
  • Бүжигт дуртай байсан маань хайр дурлал руу хөтлөх зам байсан. /Жейн Аустен/
  • Хөлөөрөө бүжиглэх нь нэг хэрэг, харин зүрх сэтгэлээрээ бүжиглэнэ гэдэг их өөр хэрэг.
  • Би бүжиглэж байхдаа бусдыг шүүн буруутгадаггүй, үзэн яддаггүй, өөрийгөө амьдралаас тусгаарладаггүй. Би зугаатай, өөрөөрөө байдаг. Энэ л миний бүжиглэдэг шалтгаан. /Ханс Бос/
  • Бүжиг бол хөдөлгөөн бүр нь үг болсон, тэр чигээрээ яруу найраг. /Мата Хари/
  • Бүжиг бол хүн өөрөө хэрэглэгдэхүүн нь болдог цорын ганц гайхалтай урлаг. /Тед Шаун/

эх сурвалж: thinkexists.com

No comments:

Post a Comment