Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/02/26

Бүжгийн тухай алдартай үгс - түүвэр 3

  • Хүн төрөлхтөний бүхий л өвчин зовлон, түүхийн номоор дүүрэн гай гамшиг, бүхий л улс төрийн бүтэлгүйтэл, агуу удирдагчдын уналт бууралт бүгдээрээ бүжгийн чадвар муутайгаас үүдэлтэй. /Мольер/
  • Таныг бүжиглэж байхад тэнгисийн агуу давалгааг мэдрэхийг /танд / ерөөе. /William Shakespeare/
  • Хэрвээ бид бүжиглэж чадахгүй л юм бол би чиний бодол санааны нэгэн хэсэг байхыг хүсэхгүй. /Эмма Гоулдман/
  • Охидын хувьд бүжиг бол гайхалтай сургууль. Эр хүнийг таньж сурах амьдралын анхны сургууль. /Кристофер Морлей/ /ойлгомжтой болгоод эх үгийг нь жаахан хасчихлаа/
  • Бүжиг бол хүний сүнсний нууц хэл. /Марта Грахам/
  • Бүжигчний бие бол хүний сүнсний гэрэлт илрэл. /Изадора Дункан/
  • Бүжиг бол хөлөөр илрэх яруу найраг. /Жон Драйден/
эх сурвалж: thinkexists.com

No comments:

Post a Comment