Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/02/17

Нэгэн эмчийн түүх

Susan Biali /Олон улсын хэмжээний уран илтгэгч, Фламенго бүжигчин, Эрүүл мэндийн шинжээч, шинжлэх ухааны доктор, дэлхийд шилдэг борлуулалттай Live a life you love номын зохиогч/ -ийн өөрийн нь бичсэн нэгэн түүхийг орчуулан танд хүргэж байна.

Discover yourself. Create vibrant health. Live a life you love http://www.susanbiali.com/

Арван жилийн өмнө эрүүл мэндийн зөвлөх хийдэг, заримдаа үхэхийг хүсдэг байлаа. Харин өнөөдөр бол би өрхийн эмнэлэгт хагас цагаар ажилладаг. Ажилдаа ч дуртай нэгэн. Юу намайг ингэж их өөрчлөв өө? Тэр зүйл бол бүжиг.

Эмчийн ажлын шаардлагаас болоод нөхөр бид хоёрт маш олон хүндрэл учирдаг байлаа. Маш их ажиллаж, хувийн амьдрал маань нуран унаж байсан хэдий ч бид үргэлж хариуцлагаа ухамсарлан, хүн бүрт тусалж, хүнд хэцүү үүрэг гүйцэтгэдэг байсан. Бидний амьдралын чухал зүйлс /тархи толгой, эрүүл мэнд, гэрлэлт/ аюулд орох хүртэл бид бусдад тусалж, ажилласаар л байсан учраас эцэстээ бүх зүйл орвонгоороо эргэлээ. Та ингээд төсөөлөөд үз дээ. Бид маш өндөр хариуцлага өөрсөд дээрээ тохсон байсан тул энэ нөхцөлд яах вэ?

Миний сэтгэл гутрал хирээс хэтэрснээр би өөртөө болон өвчтөндөө ноцтой аюул учруулж магадгүй болсон тул дарга маань надад хэсэг хугацаанд амралтаа авахыг зөвлөсөн юм. Бусдаар шахуулан байж би нэгэн амралтын газар очлоо. Нэгэн үдэш тайз хотолзтол бүжиглэх салса бүжигчдийг харахдаа өөрийн эрхгүй нүдэнд маань нулимс дүүрээд ирсэн. Тэгээд жаахан охин байхдаа байшингийнхаа хонгилд ороод АББАгийн дуунд байнга бүжиглэж, мөрөөдөлдөө хүрч шилдэг бүжигчин болохдоо уйгагүй бэлтгэдэг байснаа гэнэт санасан юм. Яг тэр мөчид, бүдэг гэрэлтэй задгай театр-т байхдаа өөрийнхөө амьдралын хэрхэн аварч болохыг ухаарсан.

Би гэртээ хариад ажлаасаа гарч, өрхийн эмчийн эрх авч, анхныхаа салса бүжгийн ангид элсэн орлоо. Эмч болохоор суралцаж байсантайгаа адил эрч хүчтэй, зоримог шийдэмгүй зангаар би өөрийн амьдралдаа анхаарч, хүүхдүүдтэй тоглон, бүжиглэж, бусадтай нөхөрлөн, ном бичиж эхэлсэн.

Би амьдралаас зууран авч, сэтгэл гутраах зүйлсийг холдуулж чадсан. Би өөрийгөө хэзээ нэгэн цагт Мексикт фламенго бүжгийн клуб байгуулна гэж төсөөлж ч байсангүй. Эсвэл миний амьдралаас сурсан хичээл болох “Өөрийн дуртай замаар амьдар буюу Эрүүл, аз жаргалтай, сэтгэл дүүрэн хүн болох 7 алхам” номоо бичнэ гэж зүүдэлж ч байгаагүй.

Би одоо хүртэл эмчийн ажлаа хийж байгаа ч шөнө бүр 8 цаг унтаж, өдөрт 3 удаа тэжээллэг хоол идэн, нохойтойгоо тоглож, нөхөртэйгөө хөгжилдөн, бүжгийн бэлтгэл хийн аз жаргалтай амьдарч байна.

Би нурууны гэмтэл авч, янз бүрийн өвчинд баригдах хүртлээ өөрийн бүхий л хүч чадлаа ажилдаа зарцуулдаг байсан. Тэгээд дараа нь өөрийн эрхэмлэх зүйлсийн дарааллыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан. Одоо бол маш их хичээн ажиллаж, харин төгс байхыг эрмэлзэхээ больсон. Тэгтэл нэг өдөр нэгэн өвчтөн маань “Та бол миний таарч байсан хамгийн сайн эмч” гэж хэлсэн дээ. Энэ бол миний сонсож байсан хамгийн сайхан магтаал байлаа.

3 comments:

  1. сэтгэл сэргэчлээ айн. номы н олж уншсаан

    ReplyDelete
  2. iim bolmoor bn nter...

    ReplyDelete
  3. bujig huniig yamar ih erch huch, energy-eer tetgedeg geech tiim bolohoor l humuus tuund durladag bh

    ReplyDelete