Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/02/27

Бүжиг- Тархи- Сэтгэлгээ- IQ

Юм уншиж байтал нэгэн сонирхолтой санаа төрөөд та бүхэнтэйгээ хуваалцаж байна.


Хүний уураг тархи баруун, зүүн хоёр тал бөмбөлгөөс тогтдогийг бүгд мэдэх биз ээ. Баруун тал бөмбөлөг нь хүний биеийн зүүн хэсгийг, зүүн нь баруун хэсгийг удирддаг. Тархины хоёр тал бөмбөлөг ямар ямар үйл ажиллагааг удирддаг болохыг жагсаавал:


Зүүн тал бөмбөлөг: - тоо, хэл бичиг, логик зэрэг академик үйл ажиллагааг
Баруун тал бөмбөлөг: - Хөгжим, дүрслэл, зөн совин зэрэг бүтээлч үйл ажиллагааг

Хүн сэтгэлгээгээ хурдтай хөгжүүлье, IQ оноогоо эрчимтэй нэмэгдүүлье гэвэл тархины хоёр тал бөмбөлгөө зэрэг хөгжүүлэх хэрэгтэй гэнэ. Учир нь тархины эсийн тоогоор бус тархины эдийн хооронд үүссэн холбоос хир олон байгаагаас хүний оюун ухааны чадвар тодорхойлогддог байна. Тиймээс хоёр тал бөмбөлгөө зэрэг ажиллуулах дасгалыг хир сайн хийнэ, тэр чинээгээр тархины эдийн холбоос нэмэгдэж, хоёр тал бөмбөлөг бие биенээ дэмжин эрчимтэй хөгждөг байна. Мэдээж дан тоо бодоод ч юм уу, зураг зураад байхад сэтгэлгээ тодорхой хэмжээнд хөгжинө л дөө.


Гэтэл хүн хөгжим сонсонгоо тоо бодох ч юм уу, зураг зурангаа логикийн бодлого бодоход хэцүү тул тархины хоёр тал бөмбөлгөө зэрэг ажиллуулах арга нь дасгал хөдөлгөөн байдаг гэнэ. Ялангуяа баруун, зүүн талын гар хөлөө солбиж хөдөлгөх, гар болон хөлөөрөө өөр өөр хөдөлгөөн хийх нь маш сайн. Эрдэмтэд сүүлийн үед ийм дасгал, тоглоом зохиож туршиж байгаа гэнэ.


Тэгээд бодоод байсан чинь бүжиглэхэд дөрвөн мөч, толгой төдийгүй бие тэр чигээрээ хөдөлдөг. Бас хөдөлгөөнөө бодох хэрэгтэй. Мөн хөгжим хэмнэлээ сонсоно гээд л тархины баруун, зүүн тал бөмбөлөг зэрэг ажилладаг юм байна. Би анх бүжиглэж сурч байхдаа гар хөлөө салгаж хөдөлгөж чадахгүй, хөлөндөө анхаарвал гар, толгой энэ тэрийнхээ талаар таг мартаад л сандарч байсан. Одоо овоо гайгүй зүгшрээд л байгаа хирнээ бас л биеэ бүтэн хянаж бүжиглэж чадахгүй хөглөөд л яваа.



Эрдэмтэд тусгай дасгал гэж байхаар бүжгийг сайн судлах хэрэгтэй юм байна даа гэж бодоод. Энэ санаа маань сонирхолтой санагдвал санал бодлоо солилцъё, хүмүүсээ.


эх сурвалж: Тархи, сэтгэлгээний хөгжлийн талаарх дээрх мэдээллийг маш олон сайтаас авч болно шүү.

2 comments: