Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/02/15

Бүжиг = Эрүүл мэнд = Гоо сайхан = Хайр Дурлал


Бүжиг бол хүний сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хамгийн гайхалтай арга.

Бүжиг бол хөгжилтэй, амар тайван, найз нөхөдтэйгээ зугаатай байх хэрэгсэл.

Бүжиг бол эрүүл, гоо сайхан, аз жаргалтай амьдрах нэг түлхүүр.

Орчин үед бүжгийг эмчилгээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх болон сэтгэл зүйн засалд өргөн ашигладаг болоод байна.

- Байнгын дасгал хөдөлгөөн хийх нь зүрхний үйл ажиллагаанд сайн, цусны даралт ихсэхээс сэргийлдэг. Долоо хоногт 3-4 удаа 30-40 минут бүжиглэснээр зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэдгийг эрдэмтэд зөвлөж байна.

- Хүн бүжиглэхдээ усанд сэлэх, дугуй унахтай адил асар их калори шатаадаг. Хагас цаг идэвхитэй бүжиглэхэд 200-400 ккал зарцуулдаг. Нэгэн судалгааны багийнхан клубт бүжгээр хичээллэж байгаа хүмүүсийн алхааг хэмжжээ. Гайхалтай үр дүн гарч нэг орой бүжгээр хичээллэхэд 8 км орчим зам туулдаг гэсэн дүгнэлт хийсэн байна. Тиймээс та жин хасахыг хүсч байвал бүжгээр хичээллэх нь олон талын тустай ажээ.

- Ихэнх бүжигт байдаг хажуу тийш алхах хөдөлгөөн нь тулгуур ясыг бэхжүүлдэг бөгөөд osteoroporosis буюу яс сийрэгжих өвчнөөс сэргийлж чадна.

- Зүрх болон үе мөчний хагалгааны дараа бүжгээр хичээллэхийг эмч нар зөвлөдөг байна.

- Өнөө үед ихэнх хүмүүс удаан суугаа ажил хийснийхээ дараа гэртээ хариад ТВ-гээ асаан зөөлөн буйдан дээрээ тухалдаг. Энэ сэдвийг уншсаныхаа дараа та орой гэртээ очоод хөгжим тавьж, хайртай хүнтэйгээ хамт бүжиглээрэй. Энэ нь та хоёрын дотно холбоог улам бэхжүүлэх болно.

4 comments: