Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.
Showing posts with label Сонин хачин. Show all posts
Showing posts with label Сонин хачин. Show all posts

2011/03/31

Вильям хунтайж хуримандаа Болливудын хоёр бүжигчнийг урьжээ

Английн эрхэмсэг дээд ханхүү Вильямын хурим сүүлийн үеийн хамгийн их сенсаацтай, сонирхолтой сэдэв болж, дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.
Энэ оны 4 сарын 19нд болох хуримандаа ханхүү Болливудын хоёр хосыг бүжиглүүлэхээр урьжээ.
Бүжигчин Сандип Сопоркар ба Жесс Рандхава нар энэ урилгад маш сэтгэл хангалуун байгаа бөгөөд саяхан нэг ТВ нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ тухай ярилцлага өгчээ. Тэд вальс юм уу ямар нэгэн романтик бүжиг хийхээр ярилцаж байгаа ч хараахан товлоогүй байгаа гэнэ.

цааш нь...

Princess Debut- Бүжгийн видео тоглоом

Нинтендогоос гаргасан гайхалтай тоглоом болох Princess Debut-г танилцуулж байна. Энэхүү тоглоом нь бүхий л талаараа гайхалтай болж чадсан гэж тоглоом сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа юм.

Өгүүлэгдэх түүх: Та Сабрина хэмээх нэгэн гүнжийн дүрт тоглох болно. Сабрина хэмээх нэгэн охин жирийн амьдралаасаа ихэд уйдсан байдаг. Нэгэн удаа хичээлээ тараад гэртээ иртэл шүүгээн дотроос нь өөртэй чинь яг адилхан ч гэсэн маш жижигхэн биетэй гүнж, ягаан нүдний шил зүүсэн нэгэн жижигхэн нисдэг амьтан гарч ирнэ. Тэд өөрсдийгөө Kip Hamoon Stallon 777 ба гүнж Сабрина гэж танилцуулна. Тэд шүүгээний цаана байх үлгэрийн ертөнцөөс ирсэн бөгөөд 30 хоногийн дараа тэдний оронд нэгэн томоохон бүжигт наадам болох тухай ярьж өгнө. Гүнж бүжгийн ямар ч авьяасгүй тул зугтаж яваа бөгөөд Сабрина охиныг хэд хоног өөртэй нь солигдохыг гуйна.

Ингээд охин зөвшөөрч, гүнжийн оронд үлгэрт орсноор сонирхолтой үйл явдлууд өрнөж эхэлнэ. Үлгэрийн оронд 4 ханхүү байх агаад тэндхийн амьтад бүгд ярьдаг, охины бүжгийн багш нь Туулай байдаг.

Үүнээс хойш үйл явдал хэрхэн өрнөх нь тоглогч танаас шалтгаална. Та гүнжийн дүрээр хан хөвгүүдтэй бүжиглэж, бүжгийн дасгал хийж болно. Та самба, жайв, ча ча ча, румба, пасо добле, танго, фокстрот, веннийн вальс бүжиглэх болно. Мөн ая нь хүртэл сургалтын, хүнд гээд маш олон төрөл байгаа.

За ингээд танд амжилт хүсье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
энд дарна уу.






цааш нь...

2011/03/29

Бүжиг - Тоглоом

Орчин үед видео тоглоомууд хүчээ авч, хүүхэд багачууд гэлтгүй бүгд л сонирхох болсон төдийгүй үүнийг дагаад тоглоомын төрөл зүйл ч олширсоор байна.
Сүүлийн үеийн борлуулалт сайтай тоглоомын төрөл "бүжгийн тоглоом" ордог. Бүжгийн тоглоомын бусад тоглоомоос ялгах давуу тал нь:
- Эрүүл мэндэд сайн нөлөөтэй /маргашгүй/
- гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлнэ /хувцаслах гэх мэт/
- гэр бүл, хамт олноороо тоглох боломжтой
- насны хязгаар байхгүй
- чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх боломж
За тэгээд дурдаад байвал зөндөө.
Ингээд та бүхэндээ бүжгийн спортын хэд хэдэн тоглоомыг танилцуулж байна.


Dancing With the stars. We dance тоглоом
Уг тоглоом нь бага насны хүүхдэд зориулагдан 2008 оноос хойш худалдаалагдаж байгаа. Бүжгийн спортын талаар мэдлэг олгоод зогсохгүй хамтрагчаа сонгон алдарт "Dancing With the stars" шоунд оролцдог.
Та тоглоомын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.








Princess Debut - Энэ бол Нинтендогоос гаргасан хамгийн гайхалтай тоглоомуудын нэг болж чадсан тоглоом юм. Энд өгүүлэх түүх, орчин, хөгжим, хувцас гээд за тэгээд бүх зүйлс нь гайхалтай, бодит хирнээ үлгэрийн мэт мэдрэмжийг төрүүлж чадна.
Энэ тоглоомын талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энд дарна уу.



Dress up games - бага насны охидод зориулсан, бүжигчин хүүхэлдэй хувцаслах маш олон тоглоом байдаг. Та иймэрхүү тоглоомыг интернетээс амархан болох боломжтой.



Dance dance Revolution
Нэмэгдэл хөлийн гишгүүр бүхий энэ тоглоом бол үнэхээр гайхамшиг. Гэртээ, найзуудтайгаа тоглоход бүр янзтай байдаг даа. Манайд Тэнгис кино театрын тоглоомын танхимд нэг байдгийг л лав би мэднэ. Энэ тоглоом байнга шинэчлэгдэж, технологийн хөгжлийг дагаад улам гайхамшигтай болсоор байгаа. Ирээдүйд яг л тайзан дээр байгаа мэт мэдрэмж төрүүлэхээр хийгдэж ч магад биз ээ.
цааш нь...

2011/03/22

Бүжгийн тухай алдартай үгс - Түүвэр 6

Inspirational Dance Quotes

  • Бүжиг бол бүх урлагийн эх юм. Хөгжим болон шүлэг цаг хугацааг эрхшээдэг. Уран зураг болон уран барилга орон зайг эрхшээдэг. Харин бүжиг л орон зай, цаг хугацааг нэгэн дор, нэгэн зэрэг эрхшээдэг. Curt Sachs
  • Бүжиг бол үгээр илэрхийлж болшгүй тэр л зүйлийг илэрхийлэхээр хүний бие болон сүнсний хооронд гүүр болдог. Ruth St. Denis
  • Бүжиг бол чиний зүрхний цохилт, амьсгаа. Энэ бол чиний амьдралын хэмнэл. Энэ бол цаг хугацаа, хөдөлгөөн, хөгжил баясал, аз жаргал, гуниг харуусал дотор орших илэрхийлэл. Jaques D'ambroise
  • Dancers are the athletes of God. Albert Einstein
  • Dancing is like dreaming with your feet. Constanze
  • The dancer's body is simply the luminous manifestation of the soul. Isadora Duncan
  • Бүжиглэх үед таны зорилго нэг алхмаас нөгөөд шилжих бус, алхам бүрээсээ таашаал авахад оршино. Wayne Dyer
  • Амьдрал яг л бүжиг шиг. Заримдаа чи удирдана, заримдаа чи дагана. John Michael Montgomery
  • Хүмүүс гоо сайхныг харахаар ирдэг. Харин түүнийг бүжиг тэдэнд өгдөг. Judith Jamison
  • Relationships are like a dance, with visible energy racing back and forth between partners... Colette Dowling
  • Master technique and then forget about it and be natural. Anna Pavlova
Эх сурвалж: squidoo.com
Зарим үгийг орчуулснаасаа илүүтэйгээр эх хэлээр нь уншвал илүү яруу сайхан, ойлгомжтой санагдсан тул орчуулж зүрхэлсэнгүй. Миний орчуулга арай л бүдүүн хадуун байх биз ээ.
цааш нь...

Dance gift ideas - Бүжиг-Бэлэг-Зөвлөгөө


Та бүжигт дуртай хэн нэгэнд бэлэг сонгох гэж байна уу. Тэгвэл таны бэлэг өгөх гэж байгаа хүн мэргэжлийн бүжигчин ч бай, сонирхогч ч байсан ялгаагүй бүжигтэй холбоотой бэлэг өгвөл тэр хамгийн шилдэг бэлэг болно.

За ингээд хэд хэдэн сонирхолтой санааг толилуулъя. Танд хэрэг болно гэж найдаж байна.




1. Цаг агаар хүйтэн үед нимгэн иртүүз, трико өмсдөг бүжигчдийн хувьд зарим бэрхшээл тулгардаг. Биеийг халуун байлгах физиологийн зохицолдлогоор даарсан үед булчин агшдаг. Тиймээс бүжгээр хичээллэж байгаа үедээ бэртэх гэмтэхээс сэргийлж биеэ халуун байлгах хэрэгтэй болно. Энэ нөхцөлд дараах бэлэгнүүд "үнэ цэнэтэй".
Үүнд:
  • Гидр- Хөл болон гарт өмсөх зориулалттай төрөл бүрийн өнгө, загварын гидр бэлэглэж болно. Өөрийг нь "дулаацуулсанд" бүжигчин хүн баярлах нь гарцаагүй.
  • Цээживч- Ханцуйтай, ханцуйгүй янз бүрийн богино цээживч
  • Бэлтгэлийн хувцас- Хагас ноосон материалтай, элдэв чимэг хачиргүй цулгуй, нэг өнгийн цэвэрхэн хийцтэй ийм хувцсыг хүйтэн үед өмсөхөд илүүдэхгүй. Цамцыг нь иртүүзтэй хослуулан өмссөн л болох л юм.
2. Ихэнх бүжигчид хөл нь ядарч цуцсан байдаг тул дараах зүйлсийг нэг хайрцганд боогоод өгвөл үнэлж баршгүй бэлэг болно.
  • хөлийн банн буюу спа- Энэ нь өвдөлт ядаргааг арилгах тустай. Массажтай болон халаагууртай бол бүр ч илүү.
  • Хөлийн зөөлөн алчуур
  • Хөл арчилгааны бүтээгдэхүүн- тос, давс гэх мэт
  • Хөл арчилгааны багаж хэрэгсэл - хуурай, тос түрхэсний дараа өмсөх оймс гэх мэт

3. Бүжгээр хичээллэж буй эмэгтэйд гоёл чимгийн зүйл бэлэглэвэл бас нэгэн өнгө нэмнэ.
  • Үсний даруулга
  • гар, хүзүүний зүүлт гэх мэт
4. Бүжгийн сэдэвтэй кино бүжигчин хүнд урам зориг өгч, цуглуулгыг нь арвижуулах биз ээ.
5. Таны бэлэг өгөх гэж буй хүн байнга ном уншдаггүй байсан ч Бүжгийн тухай ном өгөхөд баярлах нь гарцаагүй. Завсарт нь бүжгийн ил захидал дээр хөгжилтэй дурсгалын үг бичиж хавчуулахаа мартав аа.
цааш нь...

2011/03/20

Бүжгийн тухай алдартай үгс- Түүвэр 5

Dance is the music made visible. George Balnchine

  • Бүжиглэснээрээ би юуг ч батлахыг оролддоггүй. Өөрийгөө илэрхийлэх арга ч гэж боддоггүй. Би зөвхөн бүжиглэдэг. Fred Astaire
  • If I could have said it, I shouldn't have had to dance it. - Anna Pavlova
  • Эрч хүч зөвхөн гарт хүрээд зогсох биш хуруу бүхний үзүүрээр гэрэл цацрах мэт мэдрэмжийг би хүсч байна. Боб Фоссе
  • Dancing is like bank robbery. It takes split-second timing.- Twyla Tharp
  • Бүжиг бол өөрийгөө чөлөөлөхийн нэр. Илүү агуу, илүү үзэсгэлэнтэй, илүү хүчирхэг. Бүжиг бол ертөнц дээрх чиний хүч чадал, гоо үзэсгэлэн, бүх зүйл. Агнес де Милле

  • I do not try to dance better than anyone else. I only try to dance better than myself.- Mikhail Baryshnikov
  • Бүжиг бол хөл дээрээ зогсоод мөрөөдөх юм. Энэ мөрөөдөл чамд урам зориг өгнө. Хайли Мэри
  • Бүжиг бол чимээгүй яруу найраг. Бүжигчин бол Бурханы яруу найрагчид.
  • It takes an athlete to dance but an artist to be a dancer.
цааш нь...

2011/03/17

Бүжиг- Эрүүл мэндэд үзүүлэх 4 сайн нөлөө

Бүжгээр хичээллэснээр хүний эрүүл мэндэд олон талын өөрчлөлт гарч, эрүүлжих төдийгүй нийгэмшихүйн хувьд ч асар олон давуу чанарыг мэдрэх болно.

Та бүхэндээ бүжигчний сэтгэл зүй, бүжгийн зөвлөгөөгөөр мэргэшсэн about.com сайтын зөвлөгч, доктор Трева Бедингхаусын нийтлэлийг орчуулан хүргэж байна.

  • Уян хатан байдал

Уян хатан чанар бол эрүүл биеийн хамгийн чухал шинж. Бүжигт маш их уян хатан байдлыг шаарддаг. Бүжгийн хичээл дандаа бие халаах буюу сунгалтын дасгалаар эхэлдэг. Бүжгээр хичээллэж байгаа хүн бүх л булчингаа ажиллуулж, хөдөлгөөн бүрийг далайцтай, төгс гүйцэтгэхийг хичээх хэрэгтэй. Үүний үр дүнд булчингууд уян хатан болдог. Бүжигт гэдийх, бөхийх, цээжний суналт зэрэг хөдөлгөөн их байдаг тул бүжгээр хичээллэж буй хүн яваандаа маш уян хатан болдог билээ.

  • Хүч тамир

Хүч тамир гэдгийг булчингийн хүч гаргах чадвар гэж болно. Бүжиглэх үед тухайн хүний биеийн жингийн эсрэг булчин хүчтэй ажилласнаар булчин аяндаа хүч тамиртай болдог. Жаз болон баллет бүжиглэхэд дээш үсрэх болон харайх хөдөлгөөн их байдаг. Энэ нь хөлийн булчинг маш хүчирхэг болгоно. Латин болон стандарт бүжигт бүх булчин жигд, маш сайн хөгждөгөөрөө гайхалтай. Хослон бүжиглэгч эмэгтэйгээ толгой дээрээ өргөж байгаа эрэгтэй бүжигчний булчинг та сайн анзаараарай.

  • Тэсвэр тэвчээр

Бүжиг бол дасгал хөдөлгөөний нэг төрөл. Бүхий л дасгал хөдөлгөөн хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг сайжруулдаг. Тэсвэр тэвчээр гэдгийг хүний булчин олон цагийн турш огт ядралгүйгээр эрчимтэй ажиллах чадвар гэж ойлгож болно. Бүх төрлийн бүжиг, ялангуяа маш их эрч хүч шаарддаг латин бүжгээр хичээллэдэг хүний тэсвээр тэвчээр гайхалтай байдаг.

  • Эрүүл байх мэдрэмж

Бүжиг бол идэвхитэй амьдралын нэг хэлбэр. Олны дунд орж, бүжгийн анд нөхөдтэй болох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, аливааг эерэгээр харахад тусалдаг болохыг судлаачид тогтоожээ. Бүжиглэх нь бусадтай танилцах олон боломжийг нээж өгдөг. Бүжгийн клубт хичээллэснээр өөртөө итгэлтэй болж, хүмүүстэй харилцах чадвар дээшилнэ. Учир нь биеийн дасгал хөдөлгөөн хийснээр стресс тайлагдаж, халуун дулаан орчин бий болох агаад тогтмол бүжиглэснээр эрүүл биетэйгээ мэдрэх гайхалтай мэдрэмжийг авах болно.

цааш нь...