2011/06/14
Гайхамшигт ХАЙРЫН РУМБА
Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?
Төгс гэдгээс өөрөөр тодорхойлох үг олдсонгүй ээ. Румба-г хайрын бүжиг гэдэг. Дорх бичлэгийг үзээд та санал нийлэх биз ээ. Хүн бүр ийм төгс төгөлдөр хайрыг хүсдэг, тэр торгон мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг. Үгүй гэж үү.
Славик, Карина хоёрын бүжиглэсэн хайрын РУМБА
цааш нь...
2011/04/10
Нийслэлийн хүүхдийн бүжгийн спортын наадам
Уг тэмцээнд манай клубээс 3 хос, стандарт болон латин бүжгийн төрөлд оролцсон бөгөөд бага нас2 ангилалд орсон Тэнүүн, Учрал 2 маань маш амжилттай оролцон тэргүүн байр эзэлж алтан медаль хүртлээ. Мөн өсвөр нас1 ангилалд Манлай, Хүслэн 2 маань амжилттай оролцон хүрэл медалийн эзэд боллоо.
Тэнүүн, Учрал 2-ын удаан вальс бүжиглэсэн бичлэг
Манлай, Хүслэн 2-ын жайв бүжиглэсэн бичлэг
2011/03/28
10 бүжиг /5 Стандарт, 5 Латин/ - Ballroom dance үргэлжлэл
Харин энэ нийтлэл маань дэлхий дахины " 10 бүжиг"-ийн тухай. Өмнө нь блог дээрээ товч танилцуулснаа дэлгэрүүлж энэ нийтлэлийг толилуулж байна.
Арван бүжиг нь Европын буюу олон улсын, Америкийн гэсэн ялгаатай. Үүнийг сайтар ойлгуулахын тулд харьцуулсан хүснэгт хийлээ.
| ОУ стандарт | Америк Смүүт | ОУ латин | Америк Ритм |
|---|---|---|---|
| Вальс | Вальс | Ча ча ча | Ча ча ча |
| Танго | Танго | Румба | Румба |
| Удаан фокстрот | Фокстрот | Жайв | зүүн эргийн свинг |
| Виеннийн вальс | Виеннийн вальс | Самба | Мамбо |
| Хурдан фокстрот | Пасо добле | Болеро |
Олон улсын Стандарт бүжигт хосууд хаалттай барьж бүжиглэх бөгөөд эрэгтэй нь өвдөгцөө урттай зориулалтын смокинг, эмэгтэй нь гялалзсан гоёл чимэгтэй даашинз өмсдөг. Харин Америк Смүүт ангиллын бүжигт хосууд нээлттэй барилтаар мөн бүжиглэхийг зөвшөөрдөг бөгөөд эмэгтэйн хувцаснаас элдэв гоёл цацаг унжуулахыг зөвшөөрдөггүй. Учир нь хосууд салж бүжиглэх үед хувцас нь орооцолдон урагдаж болзошгүй гэнэ. Эрэгтэй бүжигчин урт хормойгүй хослол өмсөнө.
Олон улсын Латин бүжигт эмэгтэй нь богино, тачаангуй даашинз, эрэгтэй нь биеийн бүх хөдөлгөөнийг тод харуулах бариу хос өмсөнө. Америк Ритм ангиллын бүжгүүд Олон улсын Латинаас бага зэргийн л ялгаатай бөгөөд хэрэв та эхлэн суралцагч бол энэ ялгааг олж харахад хэцүү.
ОУ Стандарт буюу Европын ангиллын 5 бүжгийг тэмцээн дээр бүжиглэх дэс дараалал:
Сонирхогчийн тэмцээнд:
- Удаан вальс
- Танго
- Виеннийн вальс
- Удаан фокстрот
- Хурдан фокстрот
- Удаан вальс
- Танго
- Удаан фокстрот
- Хурдан фокстрот
- Виеннийн вальс
ОУ-ын Латин ангиллын бүжгүүдийг тэмцээнд бүжиглэх дэс дараалал:
Сонирхогчид:
Самба
Ча ча ча
Румба
Пасо Добле
Жайв
Мэргэжлийн тэмцээнд:
Ча ча ча
Самба
Румба
Пасо Добле
Жайв
цааш нь...
2011/03/17
Бүжиг- Эрүүл мэндэд үзүүлэх 4 сайн нөлөө
Бүжгээр хичээллэснээр хүний эрүүл мэндэд олон талын өөрчлөлт гарч, эрүүлжих төдийгүй нийгэмшихүйн хувьд ч асар олон давуу чанарыг мэдрэх болно. Та бүхэндээ бүжигчний сэтгэл зүй, бүжгийн зөвлөгөөгөөр мэргэшсэн about.com сайтын зөвлөгч, доктор Трева Бедингхаусын нийтлэлийг орчуулан хүргэж байна.
- Уян хатан байдал
Уян хатан чанар бол эрүүл биеийн хамгийн чухал шинж. Бүжигт маш их уян хатан байдлыг шаарддаг. Бүжгийн хичээл дандаа бие халаах буюу сунгалтын дасгалаар эхэлдэг. Бүжгээр хичээллэж байгаа хүн бүх л булчингаа ажиллуулж, хөдөлгөөн бүрийг далайцтай, төгс гүйцэтгэхийг хичээх хэрэгтэй. Үүний үр дүнд булчингууд уян хатан болдог. Бүжигт гэдийх, бөхийх, цээжний суналт зэрэг хөдөлгөөн их байдаг тул бүжгээр хичээллэж буй хүн яваандаа маш уян хатан болдог билээ.
- Хүч тамир
Хүч тамир гэдгийг булчингийн хүч гаргах чадвар гэж болно. Бүжиглэх үед тухайн хүний биеийн жингийн эсрэг булчин хүчтэй ажилласнаар булчин аяндаа хүч тамиртай болдог. Жаз болон баллет бүжиглэхэд дээш үсрэх болон харайх хөдөлгөөн их байдаг. Энэ нь хөлийн булчинг маш хүчирхэг болгоно. Латин болон стандарт бүжигт бүх булчин жигд, маш сайн хөгждөгөөрөө гайхалтай. Хослон бүжиглэгч эмэгтэйгээ толгой дээрээ өргөж байгаа эрэгтэй бүжигчний булчинг та сайн анзаараарай.
- Тэсвэр тэвчээр
Бүжиг бол дасгал хөдөлгөөний нэг төрөл. Бүхий л дасгал хөдөлгөөн хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг сайжруулдаг. Тэсвэр тэвчээр гэдгийг хүний булчин олон цагийн турш огт ядралгүйгээр эрчимтэй ажиллах чадвар гэж ойлгож болно. Бүх төрлийн бүжиг, ялангуяа маш их эрч хүч шаарддаг латин бүжгээр хичээллэдэг хүний тэсвээр тэвчээр гайхалтай байдаг.
- Эрүүл байх мэдрэмж
Бүжиг бол идэвхитэй амьдралын нэг хэлбэр. Олны дунд орж, бүжгийн анд нөхөдтэй болох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, аливааг эерэгээр харахад тусалдаг болохыг судлаачид тогтоожээ. Бүжиглэх нь бусадтай танилцах олон боломжийг нээж өгдөг. Бүжгийн клубт хичээллэснээр өөртөө итгэлтэй болж, хүмүүстэй харилцах чадвар дээшилнэ. Учир нь биеийн дасгал хөдөлгөөн хийснээр стресс тайлагдаж, халуун дулаан орчин бий болох агаад тогтмол бүжиглэснээр эрүүл биетэйгээ мэдрэх гайхалтай мэдрэмжийг авах болно.
цааш нь...2011/03/14
IDSF TOKYO GRAND SLAM цуцлагдлаа
дсон байсан IDSF-ын цуврал томоохон тэмцээний нэг болох TOKIO GRAND SLAM газар хөдлөлтийн улмаас цуцлагдлаа гэж ДБСХ-оос мэдээллээ.Японд болсон 9 баллын газар хөдлөлтийн улмаас асар их гамшиг учирсанд дэлхий дахин харуусан, Японд туслах хөдөлгөөн газар сайгүй өрнөж байна. Ассошиатед Пресс агентлагийн мэдээлснээр Япон улсад 1,4 сая өрх айл ундны усны хомсдолд орж, 2,5 сая өрх айл цахилгаан эрчим хүчгүй болсон бөгөөд гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 1000д хүрээд байна гэжээ. 10,000 орчим хүн ор сураггүй болсон агаад тэднийг эрж олох болон бусад аврах ажиллагаанд 100,000 цэргийг дайчлан ажиллаж байна. Энэ удаагийн газар хөдлөлт бол Японд болсон газар хөдлөлт дундаас хамгийн хүчтэй нь ажээ.
Хүний алтан амийг аврахад таван төгрөг ч багадахгүй.
Монголчууд бид Тэнхээтэй явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал гэдэг билээ. Тиймээс уншигч та бүхнийг Японд туслах хандивын үйлсэд идэвхитэй оролцохыг уриалж байна.Хандив өргөх дансны дугаар:Голомт Банк:271 500 2907 төгрөгийн,271 500 2908 Валютийн, Хадгаламж банк:104 900 002 264 төгрөгийн цааш нь...
2011/03/09
Dancing with the stars - US - Season 12
Америкийн АВС телевизээс зохион байгуулдаг алдарт "Dancing with the stars" шоуны 12 дахь удаагийн цувралд оролцох алдартнуудын нэрс тодорчээ. 12 дахь удаагийн шоу энэ сарын 21нээс эхлэн дэлгэцэнд гарах юм байна.Одууд мэргэжлийн бүжигчидтэй хос болон бүжиглэх бөгөөд "манайх"-аас ялгаатай нь тусгай дасгалжуулагч багш байдаггүй, хослон бүжиглэгч нь зааж сургадаг ажээ.
Энэ удаагийн шоунд маш олон алдартан нэр дэвшиж байсан ч таван эмэгтэй, зургаан эрэгтэй одын нэр тодроод байна. Эргэн тойрондоо хөгжилтэй онигоо, сенсаац шуугианыг байнга дагуулж байдаг, хамгийн олон үзэгчтэй энэ шоунд оролцохоор болсон алдартнуудыг хосуудын хамт танилцуулж байна.
Жүжигчин Кристи Алли / Максим Шмерновски- Жүжигчин Челси Кэйн / Марк Баллас
- Плэйбой охин Кендра Вилкинсон / Луис ван Амстел

- ТВ ток шоуны од Венди Виллиамс / Тони Доволани
- Загвар өмсөгч Петра Немкова / Димитрий Чаплин
- Жүжигчин Ральф Макчио / Карина Смирноф
- Дуучин, жүжигчин Ромео Миллер / Челси Хайтовер
- Радиогийн ток шоу хөтлөгч Майк Кадервүүд / Лэйси Швиммер
- Алдарт бөх Крис Жерико / Черил Бюрк
- Боксын аварга Sugar Рэй Рэйнолд / Анна Требунская
- Хөл бөмбөгчин Хинес Вард / Ким Жонсон




цааш нь...
2011/03/08
"Ододтой бүжиглэе" шоу
Дэлхийд алдартай "Dancing with the stars" шоуны монгол хувилбар болох "Ододтой бүжиглэе" шоуг ТВ5 амжилттай зохион байгуулсан билээ. Хэсэг хугацааны турш олны хамгийн их сонирхдог нэвтрүүлэг болж үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан, маш их амжилттай болсон энэ нэвтрүүлгийн талаар эргэн нэг дурсацгаая. -Загвар өмсөгч-Пүрэвсүрэн
-Дуучин Далантай
-Дуучин Оюумаа
-Дуучин Хонгор
-Мотив хамтлагийн дуучин Эрдэнэбаяр /Жижгээ/
-Дуучин Баярцэцэг
-Дуучин Солонго
-Жүжигчин-Ууганбаяр
-TV cocteil-жүжигчин Аюуш
-Nuans хамтлагийн дуучин Амраа гээд нас насны, урлагийн салбар бүрийн 10 од оролцсон билээ.
Тэднээс "хамгийн хамгийн"-ыг дурдвал:
- Хамгийн олон үзэгчдийн санал авсан - Ууганаа
- Түрүүлнэ гэж хамгийн их яригдаж байсан - Пүрэвсүрэн
- Шоуны хугацаанд хамгийн ихээр жин хассан - Солонго, Далантай
- Хамгийн их өөрийгөө задалсан - Оюумаа
- Хамгийн baby бүжгийн зохиомжтой - Хонгор
- Хамгийн эрч хүчтэй - Ууганаа
- Хамгийн хөгжилтэй - Хонгор
- Хамгийн туранхай - Амараа
- Хамгийн сонирхолтой зохиомж - Аюуш /задгай цагаан/ гэх мэт
За тэгээд яриад байвал зөндөө. Хамгийн онцлууштай нь энэ шоу үзэгчдийн хүртээл болсноор монголд бүжиг сонирхдог залуусын тоо нэмэгдэж, үүнийг дагаад Үндэсний телевизийн "Mongolian best dance crew" зэрэг тэмцээн уралдаан зохиогдож, саяхан хүртэл зөвхөн бүжгээр дагнасан "Dance of life"тоглолт боллоо.
Энэ мэтээр бүжгийн спортын хөгжил Монголд нилээд ахицтай байгаа. Гэсэн хэдий ч үүнд улам түлхэц өгье гэж бодвол олон нийтийг хамарсан үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулах, бүх насны хүмүүсийн чөлөөт цагаа зөв зарцуулан эрүүл амьдрахад нь тусалдаг тийм спорт-урлагийн салбар болгох талаас нь анхаарах хэрэгтэй болов уу.
Засгийн газраас энэ жилийг "Бүх нийтийн биеийн тамирыг дэмжих жил" болгосон. Миний бодлоор бүжгийн спортынхон маань энэ ажилд өөрсдөө идэвхи гарган оролцож, олон нийттэй хамтран ажиллаасай.
За тэгээд энэ спортыг сонирхож, хичээллэж, хөгжүүлж байгаа бүх хүнд амжилт хүсье.
2011/03/07
Бүжгийн спорт
1997 оны 9-р сарын 8-нд бүжгийн спортын ертөнцөд гайхамшигтай үйл явдал болсон юм. Энэ өдөр Олон Улсын Олимпийн хороо (ОУОХ) Олон Улсын Бүжгийн Спортын Холбоог ОУОХ-ны бүрэн эрхэт гишүүн, “Хүлээн зөвшөөрөгдсөн холбоо” гэж бүрэн хүлээн зөвшөөрсөнөө зарлалаа. Ийнхүү бүх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нь IDSF ба бүх бүжгийн спортынхны амжилтыг харууллаа. Мөн энэ явдал нь бүжгийн спортын хөгжлийн урт удаан түүх, IDSF-ийн зургаан жилийн тууштай ажиллагаа, үндэсний холбоод, бүх дэлхийн олон зуун мянган бүжигчдийн агуу их хүчин зүтгэлийн оргил нь болсон юм.
Урьд нь бүжиг нь урлагийн төрөл гэж тооцогддог байв. Өнөөдөр спортын цэнгээнт бүжгийг “спортын урлагийн төрөл” гэж тооцох болжээ. Яагаад бүжгийг спорт гэж тооцох болов? Яагаад гэвэл тэрээр бүжигчнээс спортын “жинхэнэ” төрөлд байдаг чанаруудыг шаарддаг.
Биеийн хүч. Цэнгээнт бүжгийг элементүүдийн гүйцэтгэлийн нийлмэл байдал эрчмээр нь мөсөн дээрх бүжигтэй харьцуулж болно. (мөсөн дээрх бүжиг нь олон багц хөдөлгөөнүүдээ ердийн бүжгээс авсан ).
Уян хатан ба координац. Эдгээр чанарууд нь паркетан дээр манёврлах, хөдөлгөөн ба шугамуудыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай. Усанд үсрэлт, далбаат завины уралдаан, сагсан бөмбөг, тэр байтугай хөл бөмбөг, бусдаас илүү төстэй гимнастик зэрэг спортод эдгээр чанарууд мөн л адил хэрэгтэй байдаг.
Хөгжмийн ая. Бүжгийн спортын тэмцээний бүх оролцогчид уран гимнастикийн нэгэн адилаар хөгжмийн ая хэмнэлийг маш сайн ойлгож үзүүлбэрүүдээ гүйцэтгэдэг.
Тэсвэр хатуужил. Бүжгийн спортын тэмцээнүүд нь хагас финал хүртэлх урьдчилсан даваа ба финал гэсэн хэд хэдэн үе шатаар явагддаг. Үе шат болгон дээр хоёр минутын таван бүжгийг гүйцэтгэдэг. 1996 онд гаргасан судалгаагаар хоёр минутын нэг бүжиг гүйцэтгэж байгаа бүжигчний амьсгалын давтамж болон булчингийн хүчлэлийн түвшин нь дундын зайд гүйж яваа, сэлж яваа болон дугуйгаар яваа (энэхүү хугацааны агшинд) тамирчдын үзүүлэлтүүдтэй ижил гарсан юм. 10 бүжгийн ДАШТ-ий финалистууд тэмцээний туршид 30 бүжиг гүйцэтгэдэг байна.
Сахилга бат ба багийн сэтгэл. Бүжгийн спорт бол багийн спорт юм. Баг нь нэг хос ч байж болно. Баг нь “формейшн” тэмцээнд оролцож байгаа 16 гишүүнээс (8 хос) бүрдсэн ч байж болно. 13 хүртэлх тооны бүжгийн хэмнэл дээр бүжиглэж, паркетан дээр багийн өөр нэг гишүүнтэй харьцангуй байрлах өөрийн байрлалаа тогтмол хянаж зохицуулж байгаа 16 хүний сахилга батад тавигдах шаардлага нь бусад төрлийн спорттой харьцуулахад хамаагүй өндөр юм.
Гунхсан байдал ба хэв маяг. Мөсөн дээрх бүжиг ба уран гимнастик нэгэн адилаар бүжгийн спортын амжилтын чухал бүрдэл хэсэг нь хөдөлгөөний уян зөөлөн байдал, хосын сэтгэл татам гадаад төрх байдаг.
Гэвч бусад ихэнх спортын төрлөөс бүжгийн ялгарах онцлог нь түүнийг зөвхөн спорт бус бас урлаг гэж тооцдогт байгаа юм.
“Citius, Altius, Fortius” – “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэнээс хүчтэй” гэсэн уриа нь Олимпийн Тоглолтын үзэл санааг илэрхийлдэг. Гэвч өнөөдрийн Олимп нь бүх талаас нь авч үзэхэд м.э.ө IV-V зууны үеийнхтэй харьцуулшгүй болжээ. Энэхүү уриа нь тэмцээний эртний үзэл санааг илэрхийлдэг бөгөөд өнөөгийн Олимпийн тоглолтод орж байгаа тэмцээний бүх төрлийг илэрхийлж чадахгүй болжээ. Өнөөдрийн нийгэмд тэмцээн бол зөвхөн спортын дэвжээн дээрх бус мөн бизнес, албан тушаалын өрсөлдөөн болсон нь маргаангүй юм. Тийм учраас харьцангуй сайн ба төгс сайн, сайн ба хамгийн сайны тухай ойлголтууд хүн бүрд танил болсон.
Өнөөдрийн нөхцөлд Бүжгийн спортод Олимпийн уриаг хэрхэн хэрэглэх вэ? Урьд нь ритмт гимнастик болон синхрон сэлэлт Олимпод багтаж байсны адилаар 10 жилийн өмнө бид бүжгийн спорт Олимпийн гэр бүлд багтсаны гэрч болсон. Ингэж эдгээр спортын төрлүүд Олимпийн үзэл санаанд нийцэх спорт гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм. Гүйцэтгэлийн дээд түвшинд эдгээр нь хосгүй ур чадвар ба ойлголтыг агуулдаг. Аль ч спортын дээд түвшний тамирчид өөрийн ажилдаа бие хайргүй шургуу зүтгэдгээрээ ялгардаг. Эдгээр спорт нь тэмцээний спорт бөгөөд оролцогчдоос спортын бусад арга хэмжээнүүдийн адил бэлтгэлжилтийн түвшинг шаарддаг. Гэвч эдгээр спортын нэг нь ч “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэнээс хүчтэй” шалгуурт хамаардаггүй. Эдгээрт “нягт нарийнаас нягт нарийн, гунхсанаас гунхсан” эсвэл “ур чадвараас ур чадвартай” гэсэн харьцуулалтууд тохирно.
Бүжгийн спорт бол хобби биш амьдралын хэв маяг юм. Шургуу бэлтгэлийн үед толгой үргэлж бүжигтээ завгүй байдаг. Чихэвч зүүгээд автобусанд хөгжим сонсоод явж байна уу эсвэл хооллож байна уу гэдгээс хамаарахгүйгээр хөдөлгөөнөө тооцоолж, шинэ сонирхолтой санаа бодож явах болно. Өөрөөр байж чадахгүй юм.
Бүжигчдэд бэлтгэлийн хатуу хуваарь (хичээл ба дадлага) ба тэмцээний хуваарь байх ёстой. Ихэнхдээ бүжгийн клубуудэд хичээл нь амралт, баярын өдрүүдийг хамаарахгүйгээр өдөр бүр байдаг. Бүжигчин өөрөө сурган хүмүүжүүлэгчтэй болон түүнгүйгээр хэрхэн хичээллэхээ шийдвэрлэнэ. Өндөр үр дүн хэзээ ч их ажилласнаар бус харин бодож, асуудлуудын шинэ шинэ шийдвэрүүдийг хэрхэн хайж олох явдлаас хамаарч байдаг.
Хот, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцох нь багагүй ач холбогдолтой. Шүүгчдэд мартагдахгүйн тулд “нүдэн дээр ил байж”, чансаанд байр эзэлж, тэмцээний үр дүнгийн хуудсан дээр байнга байж байх хэрэгтэй. Нэр алдартай, олонд танил байх нь нэг ч тамирчинд саад болж байгаагүй, ялангуяа бүжиг шиг хувийн спортод. Шүүгчид тухайн хосыг өөрийн ойлголтоороо бүжиг дэх туйлын зорилгоо удирдлага болгож байна уу үгүй юу гэдгээр нь дүгнэдэг. Иймээс нэгдүгээр байрыг илүү олон эргэлт эсвэл илүү хурдан хэмнэлээр өгдөггүй гэсэн үг юм. цааш нь...


