Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.
Showing posts with label Бүжгийн хичээл. Show all posts
Showing posts with label Бүжгийн хичээл. Show all posts

2011/06/08

Румба бүжгийн хичээл

Румба бүжиг бол латин бүжгийн үндэс суурь нь болдог учраас эхлэн суралцаж байгаа хүмүүс энэхүү бүжгийг маш зөв, сайн сурах хэрэгтэй.

Тиймээс энэ удаад латин бүжгийн нэрт бүжигчин Юлия болон түүний хамтрагчийн бүжиглэж тайлбарласан румба бүжгийн цуврал видео хичээлийг сонирхуулж байна.
Энд нэг хичээлд зөвхөн нэг хөдөлгөөнийг маш дэлгэрэнгүй тайлбарласнаас гадна тухайн хөдөлгөөнийг хийхэд юуг анхаарах нь чухал болохыг давхар тайлбарласан байгаагаараа онцлогтой юм.






цааш нь...

2011/03/24

Танго бүжгийн хичээл

Танго бүжгийн нэгэн хичээлийг хүргэж байна. Энэхүү хичээлийг Marcus болон Karen Hilton нар бүжиглэж, тайлбарлана.

Энэхүү хичээлд танго бүжгийн үндсэн хөдөлгөөнүүд бүхий комбинацийг хөгжмийн хэмнэл нь ямар байж болох тал дээр нь анхаарч тайлбарласан байгаа бөгөөд энэ нь танго бүжгийг аянд хэрхэн тохируулан бүжиглэж болох талаар сонирхож мэдэхийг хүсч байгаа хүмүүст тус болох байх.

Гэхдээ ер нь бол танго бүжгийн хувьд аяны цохилтод хөдөлгөөнийг хэрхэн хурдан удаанаар тааруулан хийх нь янз бүр байх боломжтой бөгөөд энэ нь тухайн бүжигчдээс шалтгаалдаг.



цааш нь...

Жайв бүжгийн хичээл

Ирэх сард манай клубт жайв бүжиг үзэхээр болсонтой холбогдуулан бүжгийн спортын алдартай бүжигчдийн цуврал хичээлүүдээс Slavik болон Karina нарын нэгэн видео хичээлийг толилуулж байна.

Энэхүү хичээлд жайв бүжгийн үндсэн хөдөлгөөнүүдийг багтаасан нэгэн бүжгийн комбинацийг эрэгтэй, эмэгтэйн хөдөлгөөнийг тус тусад нь үзүүлсэн байгаа бөгөөд эцэст нь тухайн хийгдэж байгаа хөдөлгөөнүүдийн олон улсын нэршлүүдийг нь дурдсан байгаа.



цааш нь...

2011/03/06

Та үүнийг хийж чадна ...

"Хэрвээ та 4 хүртэл тоолж чаддаг бол, хэрвээ та алхаж чаддаг бол, хэрвээ та үгийг хурдан болон удаанаар ялгаатайгаар хэлж чаддаг бол ..." хэмээн хэнийг ч гэсэн зоригжуулахаар өмнөтгөл бүхий бүжгийн анхан шатны нэгэн гарын авлагыг та бүхэнд санал болгож байна.

Та энэхүү гарын авлагыг татаж авахыг хүсвэл энд дарна уу. цааш нь...

2011/03/05

Бичлэг №1

Миний хувьд Латин болон Стандарт бүжгийн төрлөөр хичээллэж эхлээд удаагүй ч энэхүү спорт бүжиг хэмээх гоё сайхан, уран тансаг ертөнцөөс багаахан ч болов олж мэдсэн зүйлийнхээ талаар бүхэнтэй хуваалцахаар анхны бичлэгээ оруулахаар шийдлээ.

Анх бүжгээр хичээллэж эхэлсэн явдал маань санамсаргүй зүйл биш байлаа. Гол шалтгаан нь суудлын ажлаас үүдэлтэй хөдөлгөөний дутагдлаа арилгах, хурдтай нэмж буй жингээ барих, бууруулах зорилготойгоор ямар нэг байдлаар спортоор хичээллэх хэрэгтэй болсон нөгөө талаар ажлаа тараад оройн цаг өөрийнхөө ядарсныг гайхаад дэмий, үр бүтээлгүй өнгөрч байгаад харамсаж эхлээд байлаа. Мэдээж хэрэг зүгээр суух үед ажлаа мартаж чадахгүй, янз бүрийн проблем тархинд эргээд л явж явж ер нь зүгээр суух нь амрах хамгийн муу арга юм байна гэж бодсон. Тэгээд ямар спортоор хичээллэх сонголт хийхэд дараах шалгуур тавигдаж байлаа: (i) хүнтэй мөргөлдөх өөрөөр хэлбэл контакт багатай, бэртэл гэмтэлгүй спорт байх, (ii) идэвхитэй хөдлөх хэрэгтэй, (iii) гоо зүйн хувьд зөв галбиртай болох, жишээ нь нурууны бөгтөрөө засах, цэх нуруутай болох, (iv) олон хүн шаарддаггүй, ганцаараа байсан ч хичээллэх боломжтой, (v) зарим завгүй үед гэртээ дасгалаа хийх боломжтой, (vi) хичээллэхэд зардал багатай, (vii) хамгийн сүүлд нь бас ч үгүй өвөрмөц байх шаардлагатай байлаа. Миний хувьд бүжгээр хичээллэхээс өмнө фитнесс явж, бассейнд сэлдэг байлаа. Гэхдээ фитнесс миний хувьд хөдөлгөөний дутагдал нөхөж байгаа ч надад юу ч өгөхгүй байлаа. Мөн бассейн зүгээр нэг ресторанд хоол идэж байгаа юм шиг одоо үеийн энгийн хэрэглээ юм шиг санагдаж байсан. Мэдээж би усан спортоор тууштай хичээллэхгүй тохиолдолд шүү дээ. Ингээд нэг өдөр телевизийн зарын дагуу бүжгийн клуб орсон доо. Анхны өдрөөс л зөв зүйлээ олсноо мэдэрсэн шүү. Та бүхэнд ч гэсэн над шиг асуудал тулгарч байгаа бол манай клубт ирээд нэг л өдөр бүжиглээд үзээрэй гэж зөвлөе. Ингээд өөрийнхөө талаар товчхон танилцууллаа. Анхны бичлэгээ стандарт бүжгийн төрөл болох удаан вальсын талаар бичье.

Стандарт бүжиг сурах гэж байгаа бол хамгийн эхлээд удаан вальс сурах хэрэгтэй. Мэдээж хэрэг энэ нь удаан вальс илүү амархан гэсэн утгатай биш л дээ. Техникээ хянах, сурахад илүү ойлгомжтой, бусад бүжгийнхээ хамгийн сайн суурь нь болдог, маш гоё мэдрэмж төрүүлдэг бүжиг юм.

Удаан вальсыг Англи вальс ч гэж нэрлэдэг. Удаан вальсаа сайн сурчихвал та хурдан вальсаа давхар сурчихлаа ч гэсэн үг. Өөрөөр хэлбэл удаан вальсаа сайн сурсан тохиолдолд бусдыг нь сурахад илүү амар байх болно.

Вальс бүжгийн хэмжээ

Удаан вальс нь нэг минутанд 28-30 такт буюу 84-90 цохилттой аян дээр бүжиглэдэг. Нэг тактанд 3 ба 6 цохилт буюу гишгэмтэй хөгжмийн хэлээр дөрөвний гурав болон наймны зургаа такттай ая юм.

Хүснэгт 1. Вальс бүжгийн такт хуваарилалт

1 такт

1

2

3

1

& (And)

2

&

3

&







Нэг тактанд хэдэн алхам хийхээс хамаараад өөр өөр хуваарилалттай байна. Үндсэндээ нэг тактанд 6 хөдөлгөөн хийх боломжтой юм. Жишээлбэл: (1 2 3)=(1 2 3&)=(1& 2& 3&)=(1 2& 3&) зэрэг хуваарилалт нь ижилхэн хугацаанд буюу нэг тактанд багтаж хийгддэг. Өөрөөр хэлбэл (1 2 3&) такт нь 3 гэсэн хэмжээн дээр амжаад хоёрны нэг хоёрны нэгээр нь хуваагаад 3& буюу хоёр хөдөлгөөн хийх тохиолдолд тоологдоно. Ерөнхийдөө вальс бүжиг алгуур урссан, жигд хөдөлгөөнтэй, зөөлөн, налархай характертэй бүжиглэгдэж ёстой. Огцом өндийлт, алхалтаас зайлсхийх хэрэгтэй.

Хосын байрлал

Бүжиглэх явцад байрлал хэд хэд өөрчлөгдөж болно. Үндсэн байрлалын талаар дурдъя. Эрэгтэй эмэгтэй хоёр өөд өөдөөсөө харж буй мэт боловч яг үнэндээ тийм биш юм. Эмэгтэй эрэгтэйгийн үл ялим баруун ташааны харалдаа зогсоно. Эрэгтэй эмэгтэй хоёул хоёр хөл бүтэн улаар гишгэсэн байрлалаар өвдгөө нугалан доош суусан байна. Ингэж доошоо суусны үр дүнд өгзөгний товгор хэсэг алга болох бөгөөд нурууг илүү цэх, эгц харагдуулдаг. Нөгөө нэг шалтгаан нь өвдөг нугалаатай үед илүү хол алхах боломжийг бий болгодог. Хоёр гар Т үсэг шиг газартай параллел бөгөөд аль болох нэг шугаманд алдална. Цээж ямар шугаманд байна тэр чигт хоёр гар нэг шугаман байрлах ёстой. Цээж хоёр тийш тэлэлттэй байх бөгөөд хоёр мөрийг аль болох доош суулгаж, хүзүүг сургаж өгнө. Хоёр хөлийн ул зэрэгцсэн байх бөгөөд хоёр өвдөг нийлсэн байна.

Эрэгтэйн хувьд гараа алдалсны дараа зүүн гараа урагш 90 градус нугалж, дээш 45 градус орчим буюу чихнийхээ түвшинд өргөнө. Ингэхдээ тохой анхны байрлалд байна. Гарын алгыг дээш харуулна. Харин зүүн гараа 135 орчим градус нугалж доош 45 градус орчим буюу эмэгтэй зүүн далны доод ирмэг орчим алгаа тэнийлгэн барина. Аль ч гарын хувьд тохойноос гарын үзүүр хүртэл нугаралт бий болох учиргүй. Мөн уг барилтыг барьсан тохиолдолд цээжээ аль болох том харагдахуйц тэлж, мөрөө дээш ёрдойлгохгүй, суулгаж өгнө. Хүзүүгээ сунгасан байх ба ихэвчлэн зүүн гар хаана байна тэр зүгт буюу зүүн гарын дээгүүр харах ёстой. Нүдээ гүйлгэн харах биш юм шүү. Харж буй зүг рүү толгой эргэсэн, яг эгц харах ёстой юм.

Эмэгтэйн хувьд мөн цээж хоёр гарын тохой хүртэлх хэсэг нэг шугаманд байрлах агаад эрэгтэй үл ялиг баруун гар талд эрэгтэйн баруун гарыг нарсан байдалтай арагш далны доод хэсгээр гэдийнэ. Баруун гар эрэгтэй зүүн гар дээр сунасан байдалтай тавина. Харин зүүн гар нь эрэгтэй мөрний доохно талд эрэгтэй эмэгтэйн өндрийн харьцаанаас хамаараад тохиромжтой газар эрэгтэй булчин дээр тавина. Ингэхдээ гарын жингээ эрэгтэйд мэдэгдэхгүй байхаар хөнгөхөн тавих ёстой. Ер нь бол эрэгтэй эмэгтэй бүжиглэх явцад нэгнийгээ огт хардаггүй.

Ингэж барьсны дараа эрэгтэй эмэгтэй цээжний байрлаж буй шугам хоорондоо эрэгтэй зүүн тал руу, эмэгтэйн баруун тал руу харсан Ү үсэг буюу өнцөг үүссэн байна.

Бүжгийн шугамууд, ба эргэлт

Стандарт бүжиг нь заалыг нар буруу эргэж бүжиглэдэг. Эсрэг хөдөлгөөн хийх тохиолдолд байдаг ч гол шугам буюу бүжгийн шугам (Line of Dance (LOD)) заалыг нар буруу эргэдэг.




Вальс бүжигт эргэлтийн чигийг баруун зүүн, хэмжээг тойргийг хуваасан хэмжээ буюу дөрөвний нэг (90 градус), наймны нэг (45 градус) гэх мэт нэрлэнэ. Зааланд нар буруу эргэдгээс зүүн гар талд байрлах заалны төвийг тойрдог. Иймээс зүүн гар талаа Center буюу C гэж нэрлэнэ. Харин баруун гар талаа Wall буюу W гэж нэрлэнэ. Нар буруу эргэсэн шугам, өөрөөр хэлбэл эгц урагш чигийг Line of dance буюу LOD гэж нэрлэнэ. Харин баруун зүүн чигт харгалзан наймны нэг буюу 45 градус эргэлттэй чигийг аль талаасаа хамааран Diagonal Center, Diagonal Wall нэг нэрлэдэг байна. Харин эсрэг зүгүүдийг харгалзан бүжгийн шугамын эсрэг буюу against line of dance буюу ALOD гэсэн нэмэлт үгтэйгээр хэрэглэнэ. Дээрх чигүүд ертөнцийн зүгтэй ямар нэг холбоогүй бөгөөд зөвхөн заал, түүний нар буруу эргэсэн бүжгийн шугамтай харьцангуй чигүүд юм.

Алхалт

Вальс бүжгийн алхалт том байх тусам илүү сайн гүйцэтгэлд тооцогддог. Урагш алхахдаа ихэвчлэн өвдөг тэнийлттэй бөгөөд аль болох хол алхах ёстой. Харин арагш алхамын хувьд төдийлөн том алхах шаардлага гардаггүй. Учир нь та арагш алхах үед таны хамтран бүжиглэгч урагш алхах бөгөөд таныг тойрч цаана нь гарах ёстой тул танаас хавьгүй том алхах шаардлага гарна. Та хэт том алхавал дээрх алхам хүндрэлтэй байх болно. Хөлийн өлмий алхаж буй чигт харсан, тухайн шугамаа дагасан байрлалд байна.

Өлмийг Toe буюу T үсгээр, өсгийг Heel буюу H үсгээр тус тус тэмдэглэнэ. Харин Баруун хөлийг RF, зүүнийг LF гэж нэрлэнэ. Жишээ нь тухайн алхам дээр TH гэсэн тэмдэглэгээ байвал өлмийнөөс бүтэн ул, HT болн өсгийнөөс бүтэн ул гэсэн үг юм.

Ерөнхий бусад ойлголтууд

Цээж ямар шугаманд байрлана тэр шугамын дагуу хоёр гар сэгс шиг бэхлэгдсэн мэт дагаж эргэх учиртай. Хэрэв та DW чигт цээжээ харуулсан бол facing DW гэж нэрлэх бөгөөд энэ backing DCALOD- тай ижилхэн утгатай юм. Нөгөө нэг төрлийн цээжний хөдөлгөөн нь Sway юм. Энэ нь баруун зүүн тийш хазайлт юм. Шууд цээжээрээ хазайх хөдөлгөөн биш бөгөөд ерөнхий босоо байрлалаа хадгалахтай зэрэгцэн цээжний нэг талын агшилт, нөгөө талын суналтаар гүйцэтгэгдэнэ. Ихэвчлэн тактын сүүлд хийгддэг. Алхамын явцад Sway ашиглагддаггүй. Баруун Sway-г R, зүүнийг L, Sway-гүй тохиолдлыг St гэж тэмдэглэнэ.

Өөр нэг элемент нь өндийлт суулт юм. Уг элемент нь өвдөгний тэнийлт, нугалалт, аль эсвэл өлмий дээр босолт, бүтэн уланд дээр буултаар гүйцэтгэгдэнэ.

Ингээд вальс бүжгийн үндсэн хөдөлгөөн болох баруун эргэлт /Natural turn/-ий алхамуудыг оруулъя /Эхний такт/.

Алхамын дугаар

Хөлийн байрлал

Хөлийн ажиллагаа

Цээжний байрлал

Эргэлтийн хэмжээ

Өндийлт суулт

Их биеийн эсрэг хөдөлгөөн (CBM)

Sway

Такт хуваарилалт

1

RF fwd

HT

Facing DW

Start to turn R on 1

Start to rise e/o 1

1

St

1

2

LF to side

T

Backing DC

¼ between 1 and 2

Continue to rise on 2


R

2

3

RF closes to LF

TH

Backing LOD

1/8 between 2 and 3

Continue to rise on 3

Lower e/o 3


R

3

4

LF back

TH

Backing LOD

Continue to turn R on 4

Down on 4

Start to rise e/o

4 NFR

4

ST

1

5

RF to side

T

Pointing DC

3/8 between 4 and 5 body turns less

Continue to rise on 5


L

2

6

LF closes to RF

TH

Facing DC

Body completes turn on 6

Continue to rise on 6

Lower e/o 6


L

3

Энд e/o- алхмын төгсгөлд, NFR өлмий дээр өндийлтгүй, CBM – их биеийн эсрэг хөдөлгөөн буюу баруун хөл урагш алхахад цээж баруун эргэх хөдөлгөөн.

Энэ хүрээд төгсгөе дөө. Эцэст нь хэлэхэд стандарт бүжиг бол тэр чигээрээ нарийн стандарт юм. Хий дэмий тарамдалгүйгээр алхам бүрт алдаагаа засаж нягт нямбай хичээллэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Зарим алдаатай зүйл байж болзошгүй тул comment үлдээгээрэй. Өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд л биччихлээ.

цааш нь...

Румба бүжгийн зарим хөдөлгөөнүүд, нэршил

Румба бүжгийн зарим хөдөлгөөнүүдийг тэдгээрийн олон улсын нэршилтэй нь сурахыг хүсвэл доорх бичлэгийг үзээрэй.

цааш нь...

Ча-ча-ча бүжгийн үндсэн хөдөлгөөн

Ча-ча-ча бүжгийн үндсэн хөдөлгөөнийг хэрхэн зөв бүжиглэж сурах вэ гэж бодож байгаа бол доорх видео хичээл бага ч гэсэн тус нэмэр болох байх.

цааш нь...