Ийнхүү дээр өгүүлсэнчлэн сонирхолтой түүх бүхий нэгэн бүжгийн аялгууг мэдэрч түүний аянд бүжиглэмээр байвал татаж авах боломжтой шүү.
Татаж авах
Удаан вальс XIX зууны 10-аад оны үеэс Английн Бостон хотод өргөн дэлгэр хөгжсөн. Энэ нь дээдсийн зэрэглэлийн бүжиг гэж тухайн үедээ нэрлэгдэж байсан. Удахгүй энэ нь нийтийн хүртээл болсон төдийгүй эстрад хөгжмийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Удаан вальс усны шуугиан, далайн давалгаа, тэмүүлэл, тэнгэрлэг, эрхэмсэг байдлыг ихээр илтгэдэг. Хүний дотоод ертөнцийг нээхэд ихээхэн нөлөөлдөг учир мэргэжлийн бүжигчид гаргаж чадахгүй тохиолдол ч байдаг.
Хөгжмийн хэмжээс нэг минутанд 30-31 акт байна. Далайн давалгаа байдлаар өсгий, өлмий, гишгэлтийг сайн анхаарч бүжиглэх шаардлагатай болдог. Цээжний ганхсан хөдөлгөөн нь усан дотор хөвж буй завь мэт туялзан ганхах хөдөлгөөнөөр хийгдэнэ.
Тиймээ энэ бол яахын аргагүй тансаг, гоо сайхан, уян налархай бүхний илэрхийлэл болсон удаан вальс. Ингээд энэ удаагийн удаан вальсны бүжгийн аяны багцыг танд хүргэж байна.
цааш нь...Фламенко бол Испаний уламжлалт дуу-бүжгийн төрөл бөгөөд дотроо бүжиг (байле), дуу (канте), гитарын тоглолт (токе)-г багтааж байдаг. Бүжиг дууг гарын алга ташилт, хөл товшилт зэрэг дагалдана. Фламенкогийн үүсэл хөгжилд анх 15-р зуунд Византигаас Испани руу нүүдэллэн ирж Испаний өмнөд хэсгийн мужуудад, тэр дундаа Андалузид суурьшсан цыгануудын дуу, хөгжим асар их нөлөө үзүүлсэн гэж үздэг. Цыганууд суурьшсан газрынхаа буюу испаничууд болон еврейчуудын дуу хөгжмийг хүлээн авч, өөрсдийнхөөрөө ойлгон өөрчлөн дуулж, хуурдаж эхэлсэн бөгөөд энэ нь фламенкогийн үндэс суурийг тавьсан байна.
Фламенкогийн дуу хүнд, хэцүү хэмнэлтэй, анх сонссон хүнд тэр бүр таалагддаггүй ч бүжигчин бүсгүйн уян, налархай басхүү хурц, хурдан, огцом хөдөлгөөнүүд, гитарын хэмнэлт аялгуу зэргийг гайхан бишрэхгүй байхын аргагүй билээ.
Испани бүсгүйчүүдийн гол уриа: “Амьдар, бас амьдралаас таашаалыг мэдэр!” Ийм ч учраас тэд аз жаргал гэдэг мөнгө, эд баялагт бус харин бие хүн болоод байгаль эх хоёр хоорондын харилцан зохицол, эрх чөлөө, хүсэл эрмэлзэл дүүрэн амьдралд оршдог гэж үздэг. Тэд амьдралаас, эргэн тойрноосоо, хийж буй зүйлээсээ аль болох их таашаал авахыг эрмэлздэг бөгөөд тиймдээ ч тэдний өдөр тутмын амьдрал өнгө гэрлээр дүүрэн байдаг гэж хэлж болох юм.
Хэдийгээр бүжиг болон гэр бүлийн харилцаанд Испани эмэгтэйчүүд давуу эрх, үүрэгтэй оролцдог ч хэзээ ч эрэгтэйгээ давамгайлах эсвэл “дарах” явдал гаргадаггүй. Тэд зөвхөн өөрсдийн эмэгтэйлэг, дахин давтагдашгүй шинж чанарыг онцгойлохыг эрмэлздэг.
Испани бүсгүйчүүд өөрсдийн төрөлхийн гоо сайхныг илүүд үздэг бөгөөд тэд нүүрээ бараг буддаггүй. Гоо сайхны бараа, бүтээгдэхүүн хэрэглээгээр Испани Европт хамгийн сүүлийн байранд ордог. Испани бүсгүйчүүдийн хувьд гоо сайхан гэдэг бол юуны өмнө эрүүл чийрэг бие бялдар бас цэвэр, зөөлөн арьс юм.
эх сурвалж: http://www.tsagtur.mn/


Яагаад, 12 дугаар сарын 11-ний өдрийг Тангоны өдөр болгосон талаар өгүүлье. 1887 оны 12 дугаар сарын 11-ний өдөр энэ бүжгийн хаанаар өргөмжлөгдсөн алдарт тангоч Карлос Гардель төрсөн ажээ. Францаас 6 насандаа Аргентинд цагаачлан ирсэн тэрбээр өсвөр насандаа танго бүжгээр “өвчлөн”, тун ч удалгүй Аргентинд төдийгүй нэрд гарч алдар нь бусад оронд цууриатжээ. Европт ирэхдээ Карлос Гардель Парист танго бүжгийг амжилттай танилцуулснаар дэлхийн бүх тив, улсуудаар энэхүү бүжиг өөрийн ялалтын эхлэлийг тавьсан түүхтэй. 1930 онд Карлос “Парамаунт” студитэй гэрээ байгуулж, “Буэнос Айресын гал”, “Танго бар”, “Тосгоны аялгуу” зэрэг кинонд зургаа авахуулав. Үүний дараа Холливуд Гарделийг гол дүрд нь тоглуулж “Надад дурлах тэр өдөр” киног хийжээ. Гэвч алдар цуут хүний нас богинохон байдаг гэдгийг батлах гэсэн мэт түүний урлагийн замнал 1935 онд онгоцны сүйрлээр төгссөн нь үнэхээр харамсалтай.