Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/04/15

Нэгэн оройг үр бүтээлтэй сонирхолтой өнгөрүүлмээр байна уу?

Залуусаа анхаарлаа нааш нь хандуулна уу. Та бүхэн нэг өдрийг ч гэсэн өөртөө зориулж, алжаалаа тайлан өөрийгөө эрч хүчээр цэнэглэж, цагаа үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлмээр байгаа биз дээ. Тэгвэл манай блогийн ээлжит асуулт хариултын тэмцээнд оролцоод ялагч болоорой.
Энэ удаад нийт 3 асуулт тавигдах бөгөөд асуултууд маань хүмүүст мэдлэг өгөх зорилгоор бүжгийн спорттой холбогдсон асуултууд байх болно. Та зарлагдсан хугацаанд хамгийн олон асуултад зөв хариулт ирүүлснээр ялагч болох боломжтой юм.


Асуулт №3.
  1. Бүжгийн спортын уралдаан тэмцээн үндсэн хэдэн төрлөөр /style categories of dance sport/ явагддаг вэ?
  2. Бүжгийн спортыг хамгийн анх хэдэн онд телевизээр нэвтрүүлсэн бэ?
  3. Танго бүжгийг яагаад ихэнхдээ өвдөг нугалсан байдалтай бүжиглэдэг вэ?
Шагнал:

Та дээрх асуултуудад хамгийн олон зөв хариултыг өгснөөр манай блогийн ээлжит асуулт хариултын тэмцээний ялагч болох бөгөөд та ялагч болсноор манай бэлтгэлийн хуваариас сонгон аль нэг өдрийг бидэнтэй хамт бүжиглэж өнгөрүүлэх боломжтой.


Хариулт хүлээн авах эцсийн хугацаа:
2011 оны 5 сарын 2
Та хариултаа үлдээгээд дээрх өдөр 11 цагаас манай блог руу дахин зочлоорой тэр үед бид ялагчийг зарласан байх болно. Хэрвээ хүсвэл та холбоо барих мэйл хаягаа үлдээвэл ялагч хэн болсон талаар бид танд тэр даруйд нь мэдэгдэх болно.

Түрүүчийн удаагийн асуулт №2 -ын ялагч тодорлоо. Энд дарж үзнэ үү.

2 comments:

  1. 1-10, 2-1915 байх, 3-уян налархай байх гэж...

    ReplyDelete
  2. Цэнгүүн-д манай ээлжит тэмцээнд оролцсонд баярлалаа. тэгээд та манай энэ удаагийн тэмцээний эхний оролцогч болсон учраас асуултынхаа хариултуудад дөхөм болох жижигхээн шпи өгье гэж бодлоо. эхний асуултын хувьд үндсэн гэдэг үгийг анхаарах хэрэгтэй болуу гэж боджийно. харин хамгийн сүүлчийн асуултын хариултыг та манай блогийн нийтлэлүүдээс олж уншиж болно шүү. за амжилт танд дахиад боломж байгаа шүү.

    ReplyDelete