Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/04/05

Блогийн асуулт хариултын тэмцээн №2

Эхний удаагийн тэмцээнд оролцсон бүх хүнд амжилт хүсье. Асуулт №1 хариулт: Пасодобле.

Блогийн асуулт хариултын тэмцээн №2 эхэллээ. Таныг сонирхолтой шагнал хүлээж байна. Хүн бүр оролцох боломжтой.
Харин энэ удаад бүжгийн холбогдолтой биш оюун ухаан сорьсон сонирхолтой асуулт тавихаар шийдлээ.

Асуулт №2

Нэгэн залуу гэртээ ирээд ээж аавдаа ингэж хэлжээ. "Би маргааш нар мандангуут нэг найзын руугаа айлчлалаар явах боллоо. Тэгээд яг дараагийн удаагийн нар мандахад эргэж ирнэ" гэжээ. Залуу сахал үсээ хусаж, цэвэрхэн сайхан хувцас хунар өмсөөд найзын руугаа явлаа.
Залуу хэлсэн амандаа хүрч, яг дараагийн нар мандахад гэртээ эргэж иржээ. Тэгэхдээ сахал үсэндээ баригдаж, хир тоосонд дарагдсан байлаа.
Тэр залуу хаашаа явсан бэ?

Та дорх comment хэсэгт асуултын хариулт болон нэрээ бичнэ үү.

11 comments:

  1. лавлах асуулт тавьж бас болно шүү all.

    ReplyDelete
  2. hi tsegii goe goe medeelluud urgelj oruuldagt talarhalaa ilerhiiley^^

    nadad neg asuult bna, bi pasodoble.g SPAIN -d uussen gej sonsoj bsan yum, france hunees, 100 huvi unen esehiig medehgui ch gesen 1930-d on buyu delhiin 2-r dainuu ued spain tsagachid france ulsad irsnees hoish pasodoble bujigledeg bolson gesen yaria bsan yum.

    ReplyDelete
  3. hi. thanks. магадгүй. учир нь пасодоблед чинь фламинго бүжигтэй төстэй сэтгэл хөдлөл, илэрхийлэл их байдаг. "уг гарал, яс үндэс" нь испани байх. гэхдээ яг ballroom dance гэдэг утгаараа францад үүссэн гэдэг.

    ReplyDelete
  4. зарим хүн цыганчуудын тэр омголон, бадрангуй зан төрхийг өндөр уулстай нутгаас гаралтай учраас гэж тайлбарладаг л юм. Тэгээд үзвэл цыганчууд алтайн өндөрлөг уулстай ч холбогдож магадгүй. Цаашаа явбал Монгол гээл ... хэхэхэ

    ReplyDelete
  5. taavart hariulay hoid tuil ru yvsan

    ReplyDelete
  6. зүүдэлсэн байхаа

    ReplyDelete
  7. haanaas yavsan n yamar 1 ach holbogdoltoi yu?

    ReplyDelete
  8. Anonymous said...

    haanaas yavsan n yamar 1 ach holbogdoltoi yu?

    Хамаатай. Хамгийн их хамаатай.

    ReplyDelete
  9. Тааварт хамгийн түрүүнд, хамгийн үнэн зөв хариулт ирүүлсэн ХАНДАА-д баяр хүргэе. Энэ 7 хоногт манай клубын хичээлийн хуваариас дуртай өдрөө сонгон ирж, бидэнтэй хамт бүжиглэхийг урьж байна.

    ReplyDelete