Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/02/27

Бүжиг- Тархи- Сэтгэлгээ- IQ

Юм уншиж байтал нэгэн сонирхолтой санаа төрөөд та бүхэнтэйгээ хуваалцаж байна.


Хүний уураг тархи баруун, зүүн хоёр тал бөмбөлгөөс тогтдогийг бүгд мэдэх биз ээ. Баруун тал бөмбөлөг нь хүний биеийн зүүн хэсгийг, зүүн нь баруун хэсгийг удирддаг. Тархины хоёр тал бөмбөлөг ямар ямар үйл ажиллагааг удирддаг болохыг жагсаавал:


Зүүн тал бөмбөлөг: - тоо, хэл бичиг, логик зэрэг академик үйл ажиллагааг
Баруун тал бөмбөлөг: - Хөгжим, дүрслэл, зөн совин зэрэг бүтээлч үйл ажиллагааг

Хүн сэтгэлгээгээ хурдтай хөгжүүлье, IQ оноогоо эрчимтэй нэмэгдүүлье гэвэл тархины хоёр тал бөмбөлгөө зэрэг хөгжүүлэх хэрэгтэй гэнэ. Учир нь тархины эсийн тоогоор бус тархины эдийн хооронд үүссэн холбоос хир олон байгаагаас хүний оюун ухааны чадвар тодорхойлогддог байна. Тиймээс хоёр тал бөмбөлгөө зэрэг ажиллуулах дасгалыг хир сайн хийнэ, тэр чинээгээр тархины эдийн холбоос нэмэгдэж, хоёр тал бөмбөлөг бие биенээ дэмжин эрчимтэй хөгждөг байна. Мэдээж дан тоо бодоод ч юм уу, зураг зураад байхад сэтгэлгээ тодорхой хэмжээнд хөгжинө л дөө.


Гэтэл хүн хөгжим сонсонгоо тоо бодох ч юм уу, зураг зурангаа логикийн бодлого бодоход хэцүү тул тархины хоёр тал бөмбөлгөө зэрэг ажиллуулах арга нь дасгал хөдөлгөөн байдаг гэнэ. Ялангуяа баруун, зүүн талын гар хөлөө солбиж хөдөлгөх, гар болон хөлөөрөө өөр өөр хөдөлгөөн хийх нь маш сайн. Эрдэмтэд сүүлийн үед ийм дасгал, тоглоом зохиож туршиж байгаа гэнэ.


Тэгээд бодоод байсан чинь бүжиглэхэд дөрвөн мөч, толгой төдийгүй бие тэр чигээрээ хөдөлдөг. Бас хөдөлгөөнөө бодох хэрэгтэй. Мөн хөгжим хэмнэлээ сонсоно гээд л тархины баруун, зүүн тал бөмбөлөг зэрэг ажилладаг юм байна. Би анх бүжиглэж сурч байхдаа гар хөлөө салгаж хөдөлгөж чадахгүй, хөлөндөө анхаарвал гар, толгой энэ тэрийнхээ талаар таг мартаад л сандарч байсан. Одоо овоо гайгүй зүгшрээд л байгаа хирнээ бас л биеэ бүтэн хянаж бүжиглэж чадахгүй хөглөөд л яваа.



Эрдэмтэд тусгай дасгал гэж байхаар бүжгийг сайн судлах хэрэгтэй юм байна даа гэж бодоод. Энэ санаа маань сонирхолтой санагдвал санал бодлоо солилцъё, хүмүүсээ.


эх сурвалж: Тархи, сэтгэлгээний хөгжлийн талаарх дээрх мэдээллийг маш олон сайтаас авч болно шүү. цааш нь...

2011/02/26

Бүжгийн тухай алдартай үгс - түүвэр 4

  • Сократ хөгширсөн хойноо хөгжим бүжигт суралцаж, цагаа зөв зарцууллаа гэж бодож байсанд гайхах юм алга. /Мишел Монтень/
  • Бүжиглэ, инээ, хайрлаж дурла. Бид маргааш ч үхчихэж магад. /Дороти Паркер/
  • Миний бүжиглэхийг харна гэдэг бол миний зүрхний шивнээг сонсож байгаа хэрэг. /Энэтхэг зүйр үг/
  • Хөгжмийн хэмнэлд бүжиглэхэд чинь би дуртай. Сэтгэл зүрхнээсээ бүжиглэж буйг чинь харах би дуртай. /Боб Марлей/
  • Сайн бүжиглэдэг үгүй чинь хэнд ч хамаагүй. Зүгээр л босоод бүжиглэ. /Дэв Бэрри/
  • I use dancing to embellish, extend or enlarge upon an existing emotion. /Gower Champion/
эх үүсвэр: thinkexists.com цааш нь...

Бүжгийн тухай алдартай үгс - түүвэр 3

  • Хүн төрөлхтөний бүхий л өвчин зовлон, түүхийн номоор дүүрэн гай гамшиг, бүхий л улс төрийн бүтэлгүйтэл, агуу удирдагчдын уналт бууралт бүгдээрээ бүжгийн чадвар муутайгаас үүдэлтэй. /Мольер/
  • Таныг бүжиглэж байхад тэнгисийн агуу давалгааг мэдрэхийг /танд / ерөөе. /William Shakespeare/
  • Хэрвээ бид бүжиглэж чадахгүй л юм бол би чиний бодол санааны нэгэн хэсэг байхыг хүсэхгүй. /Эмма Гоулдман/
  • Охидын хувьд бүжиг бол гайхалтай сургууль. Эр хүнийг таньж сурах амьдралын анхны сургууль. /Кристофер Морлей/ /ойлгомжтой болгоод эх үгийг нь жаахан хасчихлаа/
  • Бүжиг бол хүний сүнсний нууц хэл. /Марта Грахам/
  • Бүжигчний бие бол хүний сүнсний гэрэлт илрэл. /Изадора Дункан/
  • Бүжиг бол хөлөөр илрэх яруу найраг. /Жон Драйден/
эх сурвалж: thinkexists.com цааш нь...

Бүжгийн тухай алдартай үгс - түүвэр 2

  • Бүжиг бол хөндлөн хүслийн босоо илэрхийлэл. /Жорж Бернард Шоу/
  • Алдарт бүжигчид техник сайтайдаа бус хүсэл тэмүүлэл нь агуу учраас алдаршсан байдаг.
  • Бүжигт дуртай байсан маань хайр дурлал руу хөтлөх зам байсан. /Жейн Аустен/
  • Хөлөөрөө бүжиглэх нь нэг хэрэг, харин зүрх сэтгэлээрээ бүжиглэнэ гэдэг их өөр хэрэг.
  • Би бүжиглэж байхдаа бусдыг шүүн буруутгадаггүй, үзэн яддаггүй, өөрийгөө амьдралаас тусгаарладаггүй. Би зугаатай, өөрөөрөө байдаг. Энэ л миний бүжиглэдэг шалтгаан. /Ханс Бос/
  • Бүжиг бол хөдөлгөөн бүр нь үг болсон, тэр чигээрээ яруу найраг. /Мата Хари/
  • Бүжиг бол хүн өөрөө хэрэглэгдэхүүн нь болдог цорын ганц гайхалтай урлаг. /Тед Шаун/

эх сурвалж: thinkexists.com цааш нь...

Бүжгийн тухай алдартай үгс - түүвэр 1

Think globally, do nationally and earn personally
  • Би бусдын дээр гарах гэж бус өөрийгөө ялах гэж бүжиглэдэг. /Михайл Баришников/
  • Хөгжим мэдэрдэггүй хүмүүс л бүжиглэж байгаа хүнийг хараад галзуу гэж боддог. /Анжела Монет/
  • It is the heart afraid of breaking that never learns to dance. It's the dream afraid of waking that never takes the chance. It's the one who won't be taken who cannot seem to give. And the soul afraid of dying that never learns to live. /Бетт Мидлер/
  • Хэн ч сонсоогүй юм шиг дуул. Хэзээ ч шаналахгүй юм шиг хайрла. Хэн ч хараагүй юм шиг бүжиглэ. /Алдартай хундаганы үг/
  • Хэрвээ чи нимгэн мөсөн дээр алхаж чаддаг бол, сайн бүжиглэж чадна гэсэн үг.
  • Бүж. Юунд ч хязгаарлагдалгүй бүж. /Байрон/
  • Би яаж бүжиглэхийг мэддэг Бурханд л итгэх байсан. /Фредрих Ницще/
  • Бүжиг бол бүх урлагийн дотроос хамгийн эрхэмсэг, хамгийн хөдөлгөөнтэй, хамгийн үзэсгэлэнтэй нь мөн. Учир нь амьдрал дээр бүжигт орчуулга хэрэггүй. Бүжиг өөрөө амьдрал учраас тэр. /Havelock Ellis/
  • Зөвхөн өөртөө л зориулж бүжиглэ. Хэрвээ хэн нэгэн үнэлбэл сайн л биз. Эс бөгөөс бүү тоо, дуртай зүйлээ цааш нь хийгээд л бай
Эх сурвалж: http://thinkexists.com цааш нь...

2011/02/22

Дэлхийд данстай тамирчид

Дорх тэмцээнүүдэд оролцсон байдлаар нь тамирчдад оноо өгч, чансаагаар нь жагсаадаг байна. Үүнд:

  • IDSF SUPER WORLD CUP /Дэлхийн цомын тэмцээн/
  • IDSF WORLD OPEN /Дэлхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн/
  • IDSF INTERNATIONAL OPEN /ОУ-ын нээлттэй тэмцээн/
  • IDSF OPEN /ОУБСХ-ны нээлттэй тэмцээн/

Дээрх дөрвөн томоохон тэмцээн нь Стандарт болон Латин бүжгийн төрлөөр явагддаг бөгөөд дотроо хэд хэдэн цуврал тэмцээнүүдээс бүрддэг.

Насанд Хүрэгчдийн ангилалд дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа бүжигчдийг танилцуулж байна.

Стандарт бүжгүүд

Нэр

Оноо

Benedetto Ferruggai –Claudia Kohler

2752

Emanuel Valeri –Tania Kehlet

2489

Sergay Konoltsev-Olga Konoltseva

2388

Simone Segatori- Annette Sudol

2315

Marek Kosaty- Paulina Glazik

2158

Dmitry Zharkov-Olga Kulikova

1998

Rosario Guerra – Grazia Benincasa

1980

Marco Cavallaro- Joanne Clifton

1931

Nikolay Darin – Natalia Sersdina

1772

Donatas Vezelis – Lina Charkevichute

1771

Латин бүжгүүд

Нэр

Оноо

Zoran Plohl- Tstsiana Lahvinovich

2457

Andrey Zaytsev-Anna Kuzminskaya

2270

Aniello Langella-Khrystyna Moshenska

2161

Martino Zanibellato-Michelle Abildtrup

2129

Vladimir Karpov- Mariya Tzaptashvilli

1955

Timur Imametinov-Ekaterina Nikolaeva

1932

Ch-Guillaume Schmitt- Elena Salikhova

1923

Andrey Gusev- Elizabeta Cherevichnay

1878

Troels Bager- Ina Jeliazkova

1766

Zufar Zaripov- Anna.L.T

1761


цааш нь...

2011/02/21

Бүжиг, ая (татаж авах боломжтой) -11

Dance with me уран сайхны киноны төгсгөлийн танго бүжиг



Энэ бүжгийн ая нь La Cumparsita хэмээх дэлхийд алдартай тангоны ая юм. Энэ ая нь өөрийн гэсэн баялаг түүхтэй бөгөөд олон янзын хувилбартай. Энэ бүжгийн аяны нэгэн хувилбарыг татаж авахыг хүсвэл энд дарна уу. цааш нь...

Бүжиг, ая (татаж авах боломжтой) -10

Румба бүжгийн ая сонсохоор, бас татаж авах боломжтой.


Rumba - Mestizzo - Te Quiero


Found at abmp3 search engine

Аяыг татаж авахыг хүсвэл энд дарна уу. цааш нь...